ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

2021-02-04

Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал Архангай аймагт Европын холбооны санхүүжилтээр ХХМЭБА /Хил хязгааргүй малын эмч нар ба агрономчид/, МОНЭС /Монголын эмэгтэйчүүдийн сан/ болон Жэрэс ОУБ хамтран хэрэгжүүлж буй “Хөдөөгийн эдийн засгийн хөгжилд жендэрийн эрх тэгш оролцоог хангах нь” төслийг хэрэгжүүлэгч байгууллагуудын зохицуулагч, мэргэжилтэнтэй уулзлаа.
Тус төсөл нь аймгийн Жаргалант, Цэцэрлэг, Эрдэнэбулган гэсэн 3 суманд 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. Төслийн хүрээнд малчдын дунд бэлчээр ашиглалтын хэсэг байгуулах, зорилтот сумдад загвар хоршоо бий болгон хоршоогоор дамжуулан нэмүү өртөг шингэсэн тогтвортой ноолуур борлуулах, органик хүнсний ногоо тариалангийн үйлдвэрлэлийг дэмжихээс гадна хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа эмэгтэйчүүдийг чадавхижуулах, орон нутгийн шийвдэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд жендэрийн талаарх мэдлэг олгох чиглэлээр ажиллаж байна.
ИТХ-ын даргын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлээд загвар хоршоо байгуулах нь тун хэрэгцээтэй зүйл. Ченжийн гар дамжуулахгүй ноолуурыг хоршоо байгуулж хоршоогоороо дамжуулан борлуулалт хийнэ гэдэг нь малчдад маш том боломж эдийн засгийн үр нөлөө үзүүлнэ. Хоршооны үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах асуудал чухал бөгөөд ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдөд хийх сургалтанд хамтран оролцох боломжтой гэв.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%