ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2021-04-06

     Малын тоо толгойн албан татварын тухай хууль энэ оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд тухайн сум орон нутаг ИТХ-аар хэлэлцэн татварын хувь, хэмжээг тогтоох ёстой. Үүний дагуу Дархан-Уул аймгийн ИТХ, түүний дэргэдэх Иргэний танхим, Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран тус хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүх шатанд ажлын уялдаа хамтын ажиллагааг идэвхжүүлэн ажиллах зорилгоор нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2021.04.06/ цахимаар зохион байгууллаа.

     Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, экологийн бодлого, хяналтын хороо, Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хороо, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Мал эмнэлгийн газар, ГХБХБГ, Тариаланчдын Үндэсний холбооны удирдлагууд оролцож, сумдын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид, Засаг дарга, сумын ХАА-н тасгийн мэргэжилтнүүдтэй цахимаар саналаа солилцож, сумдад тодорхой заавар чиглэл өглөө.

     Улсын их хурлаас “Малын тоо толгойн албан татвар”-ыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, малчдын саналд үндэслэн тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, тухайлбал малын бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрсэн өнөөгийн нөхцөлд хадлангийн талбайг хашиж хамгаалах, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд татварын орлогыг зарцуулахаар тусгасан. Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байхаар тогтоожээ.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 120
3 / 3%
3 / 3%
75 / 63%
2 / 2%
37 / 31%