ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА

2021-02-02

ЯГ ОДОО: АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хоёрдугаар хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10.00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар:

1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн 2021 оны ажлын төлөвлөгөө батлах тухай

2.Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2-р үе шатны хэрэгжилт, явц, үр дүнгийн тухай

3.Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай

4.2021 онд иргэдэд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг батлах тухай

5.Цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбайг улсын тусгай хэрэгцээнд авах санал уламжлах тухай

6.Аймгийн нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар агнах, барих, ан амьтны тоо тогтоох тухай

7.Үндсэн хөрөнгө актлаж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай

8.Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай

9.Үндсэн хөрөнгийн дуудлагын худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох тухай

10.Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн хяналт тавих Иргэний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

11.Санал дэмжих тухай

12.Шагналд уламжлах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%