ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ИТХ-ын хуралдаан боллоо

2020-12-11

     Сүхбаатар дүүргийн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1 дүгээр /Ээлжит/ хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр цахим хэлбэрээр хуралдлаа.

     Тус хуралдаанаар:

1."Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" ИТХ-ын төлөөлөгч, Ажлын хэсгийн ахлагч Б.Эрдэнэбулган

2."Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын хороодыг байгуулж, “Зохион байгуулалт, үйл ажиллагааны журам”-ыг батлах тухай" ИТХ-ын төлөөлөгч, Ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэцэцэг

3.Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай" Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхболд

4."Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" 

5."Дүүргийн эдийн засаг, нийгмийн 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг дүгнэх тухай 

6."Сүхбаатар дүүргийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай" асуудлуудыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа нар тус тус танилцуулан хуралдаанаар хэлэлцүүлж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.

     Сүхбаатар дүүргийн ИТХ-ын 2016-2020 онд мөрдөгдөж байсан 15 зүйл 125 заалттай хуралдааны дэгийн нийт 9 заалтад 11 нэмэлт, өөрчлөлт хийгдэн батлагдлаа.

    Мөн УИХ-ын 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, Орон нутгийн ээлжит сонгуульд олонх болсон Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын мөрийн хөтөлбөр зэрэг хууль эрх зүй, урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан нийт 6 бүлэг, 23 зорилт, 137 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн боловсруулагдсан дүүргийн Засаг даргын 2020-2024 оны "ХӨГЖИЛД ХӨТЛӨХ СҮХБААТАР ДҮҮРЭГ" үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэн баталлаа. 

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын 2020 оны 2 дугаар /ээлжит/ хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж дүүргийн 2021 оны төсөв, 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон бусад асуудлыг хэлэлцэнэ.

 
Завсарлагааны дараа: 2-р хэсэг 

 

 





 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%