Аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян, Зуунмод хотын захирагч Ч.Сарангэрэл тэргүүтэй ажлын хэсэг Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаатай холбоотойгоор Нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа. Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн амбулаторийн тасгаар үйлчлүүлэхээр 309 хүн цахимаар бүртгүүлсэн байна. Үүсээд буй онцгой нөхцөл байдалтай уялдуулан иргэдийг онцын шаардлагагүй тохиолдолд Нэгдсэн эмнэлэгээр үйлчлүүлэхгүй байхыг зөвлөж байгаа хэдий ч үйлчлүүлэгчдийн тоо буурахгүй байгаа аж. Хэрэв үйлчлүүлэх нөхцөл байдал үүссэн тохиолдолд цахим бүртгэлд биечлэн очиж оочер дараалал үүсгэлгүйгээр 70272366 дугаар руу залган гэрээсээ бүртгүүлэхийг уриалж байна.