Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/179 тоот тушаал, 2018 оны А/503 тоот тушаалын дагуу Магадлан итгэмжлэлийн шинжээчийн баг 2020 оны 12 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвд ажиллаж магадлан итгэмжлэлд хамруулах үнэлгээг цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
Үнэлгээг хийхдээ эмнэлгийн гадна болон дотор обход үзлэг, бүх өрөө, тасалгаанд тойром үзлэг хийн гардан үйлдлийг амбу, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, отсас ажиллуулж үзсэн бөгөөд хувийн хамгаалах хувцас хэрэгслэлийг эмнэлгийн жолооч өмсөж, тайлж үзүүлсэн нь өндөр үнэлгээ авсан байна. Шинэ шалгуур, цахим хэлбэрээр магадлан итгэмжлэлийн үнэлгээг зохион байгуулж, Баянжаргалан сумын "Эрүүл мэндийн төв нь сайн зохион байгуулалттай, техникийн ямар нэгэн саадгүй ажилласан" гэж үнэлэгдлээ. Магадлан итгэмжлэлийн үнэлгээ, дүнгийн хуралд ЭМХТөвийн Магадлан итгэмжлэл лицензийн албаны орон нутгийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн н.Нарангэрэл, шинжээчийн багийн ахлагч н.Нарантуяа, шинжээч н.Цэцэгмаа, н.Анхтуяа, н.Цэцэгмаа, аймгийн ЭМГ-ын ЭТХ-ийн удирдлага, мэргэжилтэн, компьютерийн инженер болон сумын Эрүүл мэндийн төвийн 19 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, бусад ажилтнууд зэрэг нийт 28 хүн оролцсон юм.