Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас 27 сумын ИТХ-ын дарга,
Нарийн бичгийн дарга нарт Төсвийн тухай хууль болон 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс
хэрэгжиж эхлэх Малын тоо толгойн албан татварын
тухай хуулийн талаар сургалт хийлээ.
Сургалт, Хурлын үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма нээж, сумдын ИТХ-ууд нь 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө “Төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд боловсруулсан төсвийн тухай хууль болон малын тоо толгойн татварын тухай хуулийн талаарх видео хичээлийг сумдын ИТХ-ын Төлөөлөгч нарт хүргэж, сургалт хийх, өндөржүүлсэн бэлэн байдлын үед сумдын ИТХ, Тэргүүлэгчдийн хуралдааныг хэрхэн зохион байгуулах, сумдын ИТХ-аас ирүүлэх тайлан мэдээ болон 2021 онд сумын ИТХ, Ажлын албанаас анхаарах ажлын талаар чиглэл, зөвлөмж өглөө.
АЖЛЫН АЛБА