ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЗҮЙЛ ХУДАЛДААЛАХГҮЙ

2020-12-02

#ТӨВ аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн А/593 Захирамж:

✅ Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цагт дуусгавар болсонтой холбогдуулан тус хугацаанаас эхлэн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 06:00 цаг хүртэл аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байна.

✅ Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний үйлдвэрлэл, түгээлт, хүнсний зах, хүнсний дэлгүүр, барааны дэлгүүр, бөөний төв, ахуйн үйлчилгээний цэгүүдийн үйлчлэх цагийн хуваарийг 08:00-19:00 цаг, банк санхүү, харилцаа холбоо, үүрэн телефоны байгууллагын үйлчлэх цагийн хуваарийг 09:00-17:00 цаг хүртэл тогтоож халдвар хамгааллын заавар зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйтгэл, иргэд хоорондын зай хэмжээг бариулж ажиллах

✅ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундааны зүйлийг худалдахыг хориглох

✅ Аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан арга хэмжээ, баар караоке кафе, ресторан, цайны газар, сүлжээ хоолны газруудын үйл ажиллагааг үргэлжлүүлэн хязгаарлаж хяналт тавьж ажиллах

✅ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч нарт, өдөр тутмын хяналтыг зохион байгуулж ажиллах

✅ Зуунмод суманд үйлчлэх такси үйлчилгээг халдвар хамгааллын зөвлөмжийн дагуу автомашины ариутгал, жолооч болон иргэд халдвараас урьдчилан сэргийлэх, амны хаалтыг зүүх, гар халдваргүйжүүлэгчийг тогтмол байршуулах, жолоочоос гадна 3-аас илүүгүй хүн тээвэрлэх, нийтийн тээврийн үйл ажиллагааг Зүүндэлгэр, Баянхошуу чиглэлд богиносгосон цагаар иргэд хоорондын зайг бариулан халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж хөдөлгөөнд оролцуулах

✅ Аймгийн хэмжээнд халдварын голомттой бүс нутгаас ирэх иргэдийн хөдөлгөөн ихсэх эрсдэл ондор байгаа тул сум орон нутагтаа хөдөлгөөнт болон байнгын ажилагаатай хяналтын цэгүүдэд ажиллах албан хаагчдын тоог нэмэгдүүлэн ажиллах мөн голомттой газраас ирсэн иргэдийг 14 хоногийн хугацаанд бүртгэлжүүлж тусгаарлах, байнгын эргүүл хяналтыг чангатган цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж ажиллах

✅ Аймаг, сум хоорондын хяналтын цэгүүдийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн халдварын голомтын бүс болох Улаанбаатар хот, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говь-Сүмбэр, Дорноговь аймгуудаас ирж байгаа иргэдийг зөвхөн РСR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлэх, халдварын тохиолдол бүртгэгдээгүй эрүүл бүс нутгаас болон сум хооронд зорчих иргэдээс тусгайлсан асуумж авч биеийн халуун үзэж судалгааг авсны үндсэн дээр орох, гарах хөдөлгөөнийг зохион байгуулах

✅ Үйл ажиллагааг хязгаарласан, хориглосноос бусад аж ахуйн нэгж байгууллагуудад ажил үйлчилгээ явуулахдаа амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байх, иргэдийн халууныг хэмжиж, бүртгэл хийж нэвтрүүлэх, ариутгал халдваргүйтгэл, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж ажиллахыг үүрэг болгож, энэ журмыг зөрчсөн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээг авч ажиллахыг бүх шатны Засаг дарга дарга нар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газарт даалгасугай.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%