ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

САЙНШАНД СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2020-12-01

Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хоёрдугаар хуралдааныг 100% ирцтэйгээр хуралдлаа.

 

Хуралдаанаар:

 

1.      Төрийн дээд шагналд тодорхойлж уламжлах тухай

/Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Ласрангийн Пүрэвсүрэн

Алтан гадас одонгоор Дорлигийн Шинэхүү, Сэнгээгийн Адьяа Дамбарэнчингийн Цэнгэл нарыг уламжлах шийдвэр гаргалаа/

 

2.      Ээлжит хуралдааны тов зарлах тухай

/Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн Хоёрдугаар хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 08 цаг 30 минутад хуралдах товийг гаргалаа/

Хэлэлцэх асуудал:

1.            Сумын Эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайлан

2.            Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

3.            Сумын хөгжлийн жилийн төлөвлөгөө

4.            Сумын 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах

5.            Сумын 2021 оны төсөв

6.            Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө

7.            Сумын багуудын хил, зааг тогтоох ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай

8.            Сумын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ажпын тайлан, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын хавсралтын 7.2 дахь хэсэгт заасны дагуу бодлогын баримт бичгээс дэлхий нийтэд тархаад буй Коронавируст цар тахалын улмаас хэрэгжих боломжгүй болсон зарим арга хэмжээг хасуулах


3.      Сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд Д.Төмөрбаатарыг томилохоор зөвшилцих тухай асуудлыг  хэлэлцэж Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар дэмжлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%