Нэгдсэн Үндэстний Байгууллага жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг
хүртэл “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг
тэмдэглэдэг. “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” нь
охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа аливаа төрлийн хүчирхийлэл,
ялгаварлан гадуурхлын эсрэг бүх нийтээр дуу хоолойгоо нэгтгэн тэмцэх, түүнээс
урьдчилан сэргийлэх зорилготой.
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г Дэлхийн 187 орон 1991 оноос хойш өнөөг хүртэл 29 дэх жилдээ жил бүлийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нэг уриа, нэгдмэл зорилгын дор тэмдэглэж ирсэн. Энэ хүрээнд Монгол Улс 1997 оноос нэгдэн, “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”- ыг уламжлал болгон тэмдэглэж байна.
Энэхүү аянд Төв аймгийн ИТХ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нэгдэж, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх “Яг одоо” арга хэмжээний төлөвлөгөө батлан хэрэгжүүлж эхлээд байна. Мөн сумдын ИТХ болон салбар зөвлөлд аяныг зохион байгуулах талаар аймгийн салбар зөвлөлийн 2020 оны 40 дугаар албан бичгээр үүрэг, чиглэл өглөө.
Иймд аймгийнхаа иргэд та бүхнийг өрх, гэр,
ажлын байр, олон нийтийн газарт хүчирхийлэл айдасгүй, амар амгалан орчинг бий
болгохын төлөө бусдыг хүндлэх, гэр бүл, хайртай дотны хүмүүсээ хайрлах, эрүүл
амьдралын зөв дадлыг хэвшүүлж, хорт зуршлаас зайлсхийх, олон нийтэд хандсан зөв
мэдлэг мэдээлэл түгээх зэргээр “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН
ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ АЯНД” нэгдэж хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй
байхыг уриалж байна.
ТӨВ АЙМГИЙН ИТХ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН
СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ