Өнөөдрийн Тэргүүлэгчдийн Хуралдаанаар:-
1.Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн анхны хэлэлцүүлэг
2.Аймаг хөгжүүлэх 2021 оны төлөвлөгөөний төслийн анхны хэлэлцүүлэг
3.Аймгийн 2021 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлэг
4.Иргэнд 2021 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг тогтоох тухай
5.Хөрөнгө шийдвэрлэх тухай зэрэг 5 асуудлуудыг хэлэлцэнэ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдах III Хуралдаанаар хэлэлцэх:
1.Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн анхны хэлэлцүүлэг
2. Аймаг хөгжүүлэх 2021 оны төлөвлөгөөний төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцээд Хурлын Эдийн засаг, төсөв санхүү, өмчийн бодлогын хороо, Үйлдвэрлэл дэд бүтцийн хороо, Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо, Нийгмийн бодлогын хороо, Нутгийн удирдлага хууль хяналт, гадаад харилцааны хороо, Хүний эрхийн хороодод дүгнэлт гаргуулахаар шилжүүлнэ.
3. Аймгийн 2021 оны төсвийн төслийг хэлэлцээд Хурлын Эдийн засаг, төсөв санхүү, өмчийн бодлогын хороонд дүгнэлт гаргуулахаар
3. Иргэнд 2021 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг тогтоох тухай асуудлыг хэлэлцээд Хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороонд тус тус дүгнэлт гаргуулахаар шилжүүлнэ.
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА