Нэгдсэн Үндэстний Байгууллага жил
бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг тэмдэглэдэг.
Энэ жилийн уриа Гэр
бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах зорилгоор “Яг
одоо ярилцъя, мэдээлье, оролцъё” бөгөөд аяныг улсын хэмжээнд
зохион байгуулж эхлээд байна.
Иймд ИРГЭД та бүхнийг өрх, гэр, ажлын байр,
олон нийтийн газарт хүчирхийлэл айдасгүй, амар амгалан орчинг бий болгохын
төлөө бусдыг хүндлэх, гэр бүл, хайртай дотны хүмүүсээ хайрлах, эрүүл амьдралын
зөв дадлыг хэвшүүлж, хорт зуршлаас зайлсхийх, олон нийтэд хандсан зөв мэдлэг
мэдээлэл түгээх зэргээр “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ АЯНД” нэгдэж хүчирхийллийн хажуугаар чимээгүй
өнгөрөхгүй байхыг уриалж байна.
ТӨВ АЙМГИЙН ИТХ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН
СЭРГИЙЛЭХ
АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ