ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг зохион байгуулах тухай цахим хуралдаан зохион байгуулагдлаа

2020-11-25

Нэгдсэн Үндэстний Байгууллага жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг тэмдэглэдэг. “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа аливаа төрлийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхлын эсрэг бүх нийтээр дуу хоолойгоо нэгтгэн тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилготой.

Энэ жилийн уриа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах зорилгоор “Яг одоо ярилцъя, мэдээлье, оролцъё” бөгөөд аяныг нээж Монгол Улсын Ерөнхий сайд 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цагаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үг хэлсэн.

Үүний дараа Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир нар 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн ИТХ-ын дарга, салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, Цагдаагийн газрын дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, холбогдох мэргэжилтнүүдтэй 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15 цагт цахим хуралдаан зохион байгууллаа.

Хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Төв аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ц.Жамбалсүрэн, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ц.Ариунбаяр, Цагдаагийн газрын дарга Б.Ганзориг, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Д.Бадамцэцэг болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. 

Хуралдаанаар 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг улсын хэмжээнд зохион байгуулах, аянд аймаг, нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, цагдаагийн газар, хэлтэс хэрхэн оролцох, харьяалах нутаг дэвсгэртээ анхаарч ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%