ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨВ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР 101 АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙГЭЭД БАЙНА

2020-11-19

Аюулт вирусээс ард иргэдээ хамгаалахад тэргүүн эгнээнд Эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаагийн албан хаагчидтай мөр зэрэгцэн ажиллаж байгаа албан хаагчид бол Мэргэжлийн хяналтынхан. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосон энэ цаг үед Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 39 албан хаагч бэлэн байдалд ажиллаж байна. Тэд Авто тээврийн шалган нэвтрүүлэх Өндөр дов, Борнуур, Батсүмбэр, Сүмбэр сумын постод 24 цагаар үүрэг гүйцэтгэж, худалдаа үйлчилгээний газруудад тогтмол хяналт хийн ажиллаж байна. Одоогийн байдлаар холбогдох байгууллагуудтай хамтран Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг 101 аж ахуйн нэгж, байгууллагын 144.3 мянган мкв талбай болон нийтийн эзэмшлийн 5400 мкв талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн бөгөөд цаашид 3-7 хоногийн давтамжтайгаар ариутгал халдваргүйтгэл хийх юм. Цар тахлын аюулт нөхцөл байдалд цагдаа, онцгой, эмч нартай мөр зэрэгцэн ажиллаж байгаа МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ илэрхийлье.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%