ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ШАРЫН ГОЛ СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД СУМЫН ОНЦГОЙ КОМИССТ ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

2020-11-15

     Дэлхий нийтийг хамарсан "Ковид-19" цар тахлын үеийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Шарын гол сумын ИТХ-ын дарга Г.Мөнхжаргалын санаачлагаар сумын 23 төлөөлөгч, ажлын албаны ажилчид хамтран сумын Онцгой комисст 480.000 мянган төгрөгийн үнэ бүхий хамгаалалтын хувцас, хэрэгсэлийг хандивлалаа.
      Мөн Төлөөлөгч А.Алтанзүрх тусгай таних тэмдэг, тэмдэглэгээг хэвлэж өгөхөөр болов.
      Шарын гол сумаас ИТХ-ын хуралд 27 төлөөлөгч сонгогдсоноос 4 төлөөлөгч сумын Онцгой комисст үүрэг биелүүлж байгаа тул 23 төлөөлөгч хандив өгсөн болно.
      Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс иргэд, аж ахуй нэгж байгууллагууддаа хандан "Иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө цаг ямагт энхийн манаанд зогсож байгаа Төрийн албан хаагчид"-ынхаа аюулгүй байдалд анхаарал хандуулан ХАНДИВ өгөхийг уриалж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%