ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БҮХ ШАТНЫ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖИН АЖИЛЛАНА

2020-11-12

Улсын Онцгой комисс, Засгийн газрын хуралдааны 178 дугаар тогтоолоор 11 дүгээр сарын 12-ны 06:00 цагаас эхлэн тав хоног Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдаан зарлаж бүх нийтийн бэлэн байдлын үед Төв аймгийн хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдаанаар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн” хугацаанд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.3, 10.4-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахыг аймаг, сумдын Онцгой комисс, гишүүд, Засаг дарга нар, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн удирдлагад үүрэг болгов. Мөн аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээлсэн ариутгалын бодисын нөөц бүрдүүлэх болон хамгаалах хувцас хэрэгсэл худалдан авахад зориулагдах хөрөнгийг шийдвэрлэж, гамшгийн үеийн эрсдэлт нөхцөлд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдыг ариутгал халдваргүйтгэлийн бодис, хувцас, хэрэгслээр хангах ажлыг шуурхай зохион байгуулах, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой бодит мэдээ, мэдээллээр иргэдийг тогтмол хангах, гамшгаас хамгаалах тухай хуулийн заалтыг мөрдөн ажиллах, бүх шатны төрийн байгууллагууд бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах чиглэл өглөө.
Иргэн та онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж, үр хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулан, албан ёсны эх сурвалжаас мэдээ мэдээллээ авч, дархлаагаа дэмжин, амны хаалт тогтмол зөв зүүхийг уриалж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%