Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн
зөвлөлийн ээлжит 3 дугаар хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр
аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд хуралдлаа.
Хуралдаанаар 2019 оны шалгалтын дүнгээр сайн дүгнэгдсэн Лүн сумын гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдийн үйл
ажиллагааны тайлан, гэмт хэрэг, хэв журмын нөхцөл байдлын танилцуулга, аймгийн
Цагдаагийн газрын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгээс мал хулгайлах гэмт
хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын мэдээлэл, архидан согтуурахаас
урьдчилан сэргийлэх, хяналт тавих хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын мэдээллийг
хэлэлцлээ.
Лүн сумын салбар зөвлөл нь
тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дэд зөвлөлүүд,
хамтарсан баг, холбогдох байгууллагуудтай хамтран нийт 4 удаагийн аяныг зохион
байгуулж, 48 удаагийн мэдээллийг иргэдэд хүргэж үр дүнтэй ажилласан.
Мөн тодорхой төрлийн дэд зөвлөлүүдийн ажлыг эрчимжүүлэн сургуулийн сурагчдын дунд “Жаргалтай үрсдээ” эцэг, эхчүүдийн захидлын уралдаан, “Гэр бүлээрээ дуулцгаая” уралдаан зэрэг , тэмцээн сургалт сурталчилгааны ажлуудыг тогтмол зохион байгуулсан, цахим сургалт сурталчилгааг иргэдэд тогтмол хүргэсэн, сургуулийн ойр орчмыг замыг тэмдэгжүүлж, сургуулийн орчныг бүрэн камержуулсан нь үр дүнгээ өгсөн ажил болсныг тэмдэглээд тус сумын салбар зөвлөлд сургалт, сурталчилгааныхаа ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов.
Аймгийн Цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан
сэргийлэх нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг “Бойчин”, “Ченж”, “Алдуул
мал”, “Хяналт шалгалт” сэдвээр явуулж,
нийт 55 холбогдогчтой 50 удаагийн үйлдлээр 239 толгой бод мал хулгайлсан
8 бүлэг этгээдэд холбогдох гэмт хэргийг илрүүлжээ.
Хуралдаанаас аймгийн Цагдаагийн газарт Мал хулгайлах гэмт
хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг боловсруулж батлуулах,
хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нутгийн удирдлагын болон гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймаг, сумын зөвлөл, хуулийн
байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах талаар үүрэг өглөө.
Архидан
согтуурахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих хөтөлбөр нь аймгийн хэмжээнд хэрэгжиж эхэлснээс хойш
төрийн болон төрийн бус байгууллагууд нь архидан согтуурахаас урьдчилан
сэргийлэх сургалт сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж, архидан
согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр 26 байгууллага, 2 төрийн бус
байгууллага, 27 сумыг хамруулан нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ 18 удаа,
нэгдсэн сургалт, өдөрлөг, хэлэлцүүлэг 39 удаа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 32
удаагийн сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулж нийт 10225 иргэнийг
хамруулсны үр дүнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2016 онд 224, 2017 онд 133,
2018 онд 132, 2019 онд 114 бүртгэгдэж суурь оноос 50.8%-иар буурсан байна.
Цаашид хөтөлбөрийн хүрээнд
хэрэгжиж буй үр дүнтэй ажлуудыг аймгийн хэмжээнд сурталчилах, иргэдэд хүргэх
мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг сайжруулах нь зүйтэйг тэмдэглээд
хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнүүлэхээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд
шилжүүлэв.