АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2020 ОНЫ 10-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН А/520 ДУГААР
Согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглох тухай
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 гийн “а” 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, аймгийн Засаг даргын 2018 оны А/340 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авах /зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон санал авах байранд/ хяналтын тооллого хийхтэй холбогдуулан аймгийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосугай.
2. Соёл урлаг, үзвэр спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулахыг түр хориглосугай.
3. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газрын дарга /Ц.Ганзориг/, сумдын Засаг дарга нарт, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Хууль, эрх зүйн хэлтсийн дарга /Ц.Ариунбаяр/, Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Нэгдсэн үйлчилгээ, хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга /С.Цогбаяр/-д тус тус даалгасугай.