ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

"ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР" ТОХИОЖ БАЙНА

2020-10-13

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2009 оны 64/200 дугаар шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг "Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд Иргэд олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах ач холбогдлыг хүүхэд, залуусд танин мэдүүлэхэд тус өдрийн гол зорилго оршино. Тус өдөртэй холбогдуулан Төв аймгийн Онцгой байдлын газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад "Аюулгүй амьдрах ухаан сургалт"-ыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бол 2020.10.13-ны өдөр аймгийн Улаанзагалмайн хороо, Дэлхийн Зөн ОУБ-ын Төв ОНХ-тэй хамтран "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Өдөрлөгийн үеэр Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар иргэд, аж ахуйн нэгж байгууллагад галын аюулаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгч, гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмжийн талаарх сургалт болон анхны тусламж үзүүлэх дадлага, гамшгаас хамгаалах тухай хууль, галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчилж, байгууллагын үйл ажиллагааг танилцуулах тул иргэд, хөдөлмөрчид, оюутан залуус бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
Төв Аймаг Улаан Загалмайн хороо

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%