Төв аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс нь Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан “Өөрчлөлт, шинэчлэлтийн жил” аяны хүрээнд “Стандарттай хамт эх дэлхийгээ хамгаалах нь” уриан дор “ Дэлхийн стандартын өдөр - 2020“ нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээг Төрийн үйлчилгээний Нэгдсэн төвд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 11:00 цагаас зохион байгуулна.
Өдөрлөгийн үеэр:
1. Хэлтсийн явуулж буй бодлого, чиглэл үйл ажиллагааг иргэдэд танилцуулах
2. Салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журам, стандартуудыг сурталчилах
3. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйлчилгээнд ашиглагдаж буй хэмжих хэрэгслийг шалгаж, үнэ төлбөргүй баталгаажуулах /хүнд ,цахилгааны төрлөөр/
4. Худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчдийн үйлчилгээний салбарт мөрдөгдөж буй холбогдох стандартуудаар сургалт мэдээлэл хийнэ.
Иймд тус хэлтсээс төрийн үйлчилгээ авдаг иргэд, худалдаа үйлчилгээ эрхлэгчд та бүхэн тус нээлттэй хаалганы өдөрлөгт өргөнөөр оролцохыг урьж байна.