1. Зуунмод-Манзушир чиглэлийн 7.0 км хатуу хучилттай автозамын ажил 2020 онд эхэлсэн бөгөөд 2021 онд ашиглалтад оруулах гэрээтэй. Тус авто зам нь хөдөлгөөний 2 зурвастай 13 метрийн өргөн далан, 7 метрийн өргөн зорчих хэсэг, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий бүрэн тоноглолтой баригдана. Зам барилгын гүйцэтгэгчээр “Ялгуусан” ХХК шалгаран ажиллаж байна. 2020 онд 1-р багц буюу 2.3 км замын ажлыг хийнэ. Замын цэгийг сэргээх, зөөврөөр далан байгуулах, тэгшилгээний үе байгуулах, ус зайлуулах байгууламж, хоолойн ажил, цементээр бэхжүүлсэн суурь болон буталсан чулуун суурь байгуулах, суурь асфальтбетон хучилтын ажил хийгдэж байна. Ажлын явц 36.1 хувьтай байна. 2020 оны 11 сар хүртэл зам барилгын ажил хийгдэнэ.
2. Нэгдсэн эмнэлгийн орчмын 0,4 км автозам талбайн тохижилтын ажлын гүйцэтгэгчээр Төв АЗЗА ТӨХК шалгаран ажиллаж байна. Тус зам нь цементээр бэхжүүлсэн суурьтай, өнгө суурь асфальттай, явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэгтэй 6 метрийн зөрчих хэсэгтэй автозам юм. Зам барилгын ажлын явц 50 гаруй хувьтай байгаа бөгөөд 2020 оны 11 сард дуусган ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
3. Хуульчдын хотхоны зам талбайн тохижилтын ажлын хүрээнд энэ жил замын ажлыг хийх ба Зам барилгын гүйцэтгэгчээр Хишигт буян зам ХХК шалгаран ажиллаж ажлын явц 50 хувьтай байна. Зам барилгын ажлыг 2020 оны 11 сард дуусган ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
4. Улсын хөрөнгө оруулалтаар баригдаж буй 640 хүүхдийн спортын төрөлжсөн сургуулийн барилгын ажил 50 гаруй хувьтай хэрэгжиж байна. Тус барилга нь 2019 онд эхэлсэн бөгөөд 2021 оны 8 сард ашиглалтад оруулах гэрээтэй. Барилгын гүйцэтгэгчээр Эл Си Би ХХК шалгаран ажиллаж байгаа бөгөөд 2020 онд барилгын хана, хамар хана, цонх , дээвэр, хучилт, гадна дулаан, цэвэр, бохир ус, гадна, дотор цахилгааны ажлыг хийж гүйцэтгэж байна.
5. Аймгийн шууд харилцаат БНСУ-ын Кёнгги аймгийн Пёнгтаек хотын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй аймгийн нийтийн номын сангийн барилгын засварын ажил 80 гаруй хувьтай хэрэгжиж байна. Барилгын гүйцэтгэгчээр Нумт өргөө ХХК шалгаран ажиллаж байгаа бөгөөд 2020 оны 11 сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
6. Аймгийн нэгдсэн эмнэлгийн угаалгын байрны барилгын ажлын гүйцэтгэгчээр Өгөөмөр бурхант ХХК шалгаран ажиллаж байна. 10 сарын 08-ны байдлаар суурь цутгалтын ажлыг хийсэн байгаа бөгөөд 10 сардаа багтаан хана, хамар хана, цонх, дээвэр, хучилт, гадна дулаан, цэвэр, бохир ус, цахилгааны ажлыг хийж барилгын дотор халаалт, дулаанаа авсны дараа дотор заслын ажлыг хийж гүйцэтгэн гэрээний дагуу 12 сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
7. Атарчдын талбайн тохижилтын ажлын хүрээнд гэрэлтүүлэг бүхий 1600 м.кв боржин чулуун талбайг байгуулж, тохижуулах ажлууд хийгдэнэ. Барилгын гүйцэтгэгчээр Бодьбуян ХХК шалгаран ажиллаж байгаа ба ажлын явц 80 гаруй хувьтай байна. Талбайн тохижилтын ажлыг 2020 оны 11 сард дуусган ашиглалтад оруулахаар ажиллаж байна.