ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ОРОЙН ДЭЭДИЙН АДИСЛАЛ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2020-10-13

Богд хааны ордон музейгээс VIII Богд Жавзандамба хутагт болон улсын их дагина Дондогдулам нарын эдэлж хэрэглэж байсан эд дурсгалын зүйлс, ховор нандин, хачин сонин үзмэрүүдийг өнөөдрөөс эхлэн аймгийн музейд дэлгэлээ. Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын дарга С.Магнайбаяр, НБХэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Богд хааны ордон музей болон аймгийн музейн хамт олон, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцсон юм. “Оройн дээдийн адислал” үзэсгэлэнд Богд хааны титэмт малгай, Дондогдулам хатны тоорцог, толгойн гоёл, үнэт дээл, туг, зандан шатар, гүц, хүний тархины чулуужсан яс, загасны шүдээр хийсэн хөрөө сэлэм, эмээл, эмээлийн дагалдах хэрэгсэл, мэргэ зурхайд ашиглаж байсан эд хэрэглэл зэрэг 63 төрлийн үзмэрийг дэлгэсэн байв. Богд хааныг хачин сонин зүйлс цуглуулдаг байсан тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг. Эдгээр “хачин” цуглуулгын дээжээс бүрдсэн үзэсгэлэн энэ сарын 15-ны өдрийг хүртэл аймгийн музейд дэлгэгдэнэ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%