Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 10 дугаар Хурал 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж 18 асуудал хэлэлцлээ. Үүнд:
• Газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжих тухай
• Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжих тухай” 101 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
• 2020 оныг “Гэр бүлийн хөгжлийн жил” болгон зарласантай холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл сонсох тухай
• “Англи хэлтэй-Өмнөговьчууд” хөтөлбөрийн явцын хэрэгжилттэй танилцах
• “Багш-Хөгжил” хөтөлбөрийн явцын хэрэгжилттэй танилцах
• “Оюуны хурд” хөтөлбөрийн явцын хэрэгжилттэй танилцах тухай
• “Хүүхэд хөгжлийн түлхүүр” хөтөлбөрийн явцын хэрэгжилттэй танилцах тухай
• Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг хэлэлцэн бүрэн хэрэгжсэн тогтоолыг хяналтаас хасах тухай
• Орон нутгийн өмчийн тухай
• Удирдамж батлах тухай /Нүүрсний үнийн хөнгөлөлт/
• Төлбөрийн хэмжээ багасгах тухай
• Цогтцэций сумын Цагаан-Овоо багийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг байгуулах тухай
• Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай
• Өмнөговь аймгийн бахархалт жимс батлах тухай
• Таван толгой ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах шаардлага хүргүүлэх тухай
• /Орон сууцны корпорац ХХК, Гүний ус ХХК/-ийн төлөөлөн удирдах зөвлөлд орон нутгийн төлөөлөл томилох тухай
• Төрийн дээд одон медаль нөхөн авах тухай
Төрийн болон, аймгийн шагнал хэлэлцэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж баталлаа.