Манай аймгийн ихэнх нутгаар 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн хур тунадас орж, цасан шуурга шуурч иргэд, малчид, тээвэрчид, тариаланчдад хүндрээл учраад байна. Одоогоор аймгийн хэмжээнд 4 иргэн шуурганд уруудаж олдоогүй, 1 иргэн осгож нас барсан, тариалан бүхий сумдын тариа, ногоо цасанд дарагдаж налсан, хөлдсөн байдалтай, Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дархан чиглэлийн зам, зарим далаа хаагдсан зэрэг хүндрэл үүсээд байна. Үүсээд буй цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж хөдөө орон нутагт авах шуурхай арга хэмжээний талаар хэлэлцэн сумдын Засаг дарга нар болон холбогдох байгууллагуудын удирдлагуудад тодорхой үүрэг чиглэлүүд өглөө. Цаашид цаг агаарын тогтворгүй байдал 10 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа тул ИРГЭН ТА:
- Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн үед хол замд гарахгүй байх;
- Машин техникийн бэлтгэл бэлэн байдлыг сайтар хангаж, замд гарах;
- Хол замд гарсан үед дулаан хувцас болон хувийн бэлтгэлээ сайтар хангах;
- Малчид малаа хол бэлчээрлүүлэхгүй байх;
-Бага насны хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх;
- Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.