ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ ЧИГЛЭЛИЙН 13.7 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ

2020-10-01

Төв аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд зам дагасан хөгжлийг цогцлоон, авто замын салбарт бүтээн байгуулалтын олон ажлууд өрнөлөө. Үүнийг нэг нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Туул тосгоны авто замаас Алтанбулаг сумын төв хүртэлх хатуу хучилттай 13.7 км авто зам юм. 2019 оны улсын төсөвт хөрөнгө нь суугдаж, замын барилгын ажлыг гүйцэтгэхээр “Ялгуусан” ХХК тендерт шалгарч замын ажил эхэлсэн бөгөөд өнөөдөр уг авто замын хөдөлгөөнийг нээж, байнгын ашиглалтад хүлээлгэн өглөө. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын ХОХБТХэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, “Ялгуусан” ХХК-ний удирдлага, хамт олон, Алтанбулаг сумын удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцсон юм. Алтанбулаг чиглэлийн авто зам нь хөдөлгөөний хоёр зурвастай, 13 метрийн өргөн далан, 7 метрийн өргөн зорчих хэсэгтэй ба сумын төвдөө явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий бүрэн тоноглолтой баригджээ. Замын ажлын гүйцэтгэгч “Ялгуусан” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Алтанбулаг сумын хаалганы хажууд автомашины хоёр зогсоол болон сумын төвийн 950 метр сайжруулсан шороон замыг замыг хатуу хучилттай авто зам болгож өгсөн байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%