ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ын ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 9-Р САРЫН 80 ДУГААР ТОГТООЛООР АЙМГИЙН ХӨДӨЛМӨРЧ МАНЛАЙ 9 АХМАДЫГ ШАЛГАРУУЛЛАА

2020-10-01

Олон улсын ахмадын өдрийн 30, Монгол улсын 28 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн ИТХ, ЗДТГ-аас аймгийнхаа ахмад, буурлуудад хүндэтгэл үзүүлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын ТЗУХэлтсийн дарга С.Магнайбаяр, Ахмадын хорооны дарга Р.Лхагва болон ахмадууд оролцлоо. Хүндэтгэлийн арга хэмжээний нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар: Аймаг орон нутгаас гаргаж байгаа бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангахад ахмадуудын нөр их туршлага, зөвлөмж чухал үүрэгтэйг онцлоод аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, сумдын ахмадын байгууллагуудыг тохилог байраар хангах, сар шинийн баяр, ахмадын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, ахмад настнуудыг амралт, рашаан сувилалын хөнгөлөлтөд хамруулах, тусгай хэрэгслийн нэг удаагийн хөнгөлөлт, тусламжид хамруулах, насны хишиг, тэтгэмжийн талаар мэдээлэл хүргэсэн юм.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 9-р сарын 23-ны өдрийн 80 дугаар тогтоолоор “Төв аймгийн Хөдөлмөрч манлай ахмад”-ыг шалгаруулсан бөгөөд тус өдөр шагналыг гардуулан өглөө.
- Баян-Өнжүүл сумын өндөр настан И.Дугарсүрэн
- Лүн сумын өндөр настан Ц.Даваадорж
- Баянхангай сумын өндөр настан Д.Тэгшээ
- Борнуур сумын өндөр настан А.Энх-Амгалан
- Алтанбулаг сумын өндөр настан Л.Цэрэндэжид
- Цээл сумын өндөр настан Л.Оюунтуяа
- Баянцогт сумын өндөр настан Д.Болд
- Зуунмод сумын өндөр настан Б.Цэрэндолгор
- Зуунмод сумын өндөр настан Ж.Адишгүй
Мөн Төв сайхан нутгийнхаа хөгжил цэцэглэлт, ирээдүй, хойч үеийнхээ сайн сайхны төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулсан ахмадуудыг төрийн болон аймгийн шагналаар шагнасан юм. Үүнд:
- Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор Борнуур сумын өндөр настан М.Сүрэнжав
- Аймгийн ИТХ-ын Хүндэт тэмдгээр Зуунмод сумын өндөр настан Д.Намжилдорж
- Аймгийн ИТХ-ын Хүндэт жуухаар Зуунмод сумын өндөр настан Б.Түмэндэлгэр
- Аймгийн Засаг даргын Хүндэт тэмдгээр Зуунмод сумын өндөр настан Г.Бямбагаваа, Р.Жамба, С.Баясгалан
- Аймгийн Засаг даргын Хүндэт жуухаар Зуунмод сумын өндөр настан Ц.Донтормаа

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 41
1 / 2%
3 / 7%
22 / 54%
1 / 2%
14 / 34%