ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ЗДТГ-ЫН ХОХБТХЭЛТСИЙН ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2020-09-22

Нээлттэй хаалганы өдөрлөгийг 2020 оны 09-р сарын 15-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд тус байгууллагуудаас хэрэгжүүлж буй бодлого, чиглэл, үйл ажиллагаагаа сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчлан, иргэдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.
Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлстэс, харъяа агентлагууд / ГХБХБГ-УБХ, ХХААГ, БОАЖГ, МЭГ, СХЗХ, УЦУОШГ/ оролцож газрын мэдээллийн сангийн лавлагаа, газрын кадастрын үйлчилгээ /кадастрын зураг хийх/, өмчилсөн газрын гэрчилгээ олгох, мал эмнэлгийн дуудлагын үйлчилгээ, малын эмийн худалдаа, малын сүргийн эргэлтийн тооцоолол, Хурга бордох аргачлал, ногоон тэжээл тариалах технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг тохирлын үнэлгээ баталгаажуулалтад хамруулах, тэжээлийн ургамлын үр, бордоог иргэдэд өгөх, арчилгаа зөвлөгөөг өгөх, модны суулгац, арчилгаа хамгаалалт, цаг агаарын ойрын төлөв байдал гэх зэрэг 20 гаруй төрлийн үйлчилгээг 200 гаруй иргэнд хүргэсэн байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%