ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЖАРГАЛАНТ СУМАНД 100 ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО

2020-09-02

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Жаргалант суманд 100 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо. Шинэ дотуур байрыг хүлээн авах ажилд Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат оролцож, Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж 2020-2021 оны хичээлийн жилийн үйл ажиллагаанд нь амжилт хүслээ. Энэ хичээлийн жилд тус сумын сургууль 1380 сурагч хүлээн авч байгаа бөгөөд үүнээс 1 дүгээр ангид 162 хүүхэд шинээр элсэж байгаа аж. Харин Дотуур байранд 189 хүүхэд хамрагдах хүсэлтээ өгсөн байна. Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургууль нь шинэ хичээлийн жилээ амжилт бүтээл дүүрэн угтаж байгаа бөгөөд нийт 9 судлагдахуунаар ЭЕШ өгснөөс 7 судлагдахуун Улсын дунджаас давсан амжилтыг үзүүлжээ. Мөн сургуулийн барилгад дээврийн их засварын ажил хийгдсэн байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%