ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДЭЛГЭРХААН СУМАНД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-09-01

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, түүний харъяа агентлаг бүр хэрэгжүүлж буй бодлого, чиглэл, үйл ажиллагаагаа сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчлах, иргэдийн санал хүсэлтийг сонсох, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомжууд, дүрэм журмыг сурталчлах зорилготой “Хүртээмжтэй чанартай төрийн үйлчилгээ” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дэлгэрхаан суманд зохион байгууллаа.
Өдөрлөгт Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлстэс, харъяа агентлагууд / ГХБХБГ-УБХ, ХХААГ, БОАЖГ, МЭГ, СХЗХ, БЗОСК/ оролцож газрын мэдээллийн сангийн лавлагаа, газрын кадастрын үйлчилгээ /кадастрын зураг хийх/, өмчилсөн газрын гэрчилгээ олгох, мал эмнэлгийн дуудлагын үйлчилгээ, малын эмийн худалдаа, малын сүргийн эргэлтийн тооцоолол, Хурга бордох аргачлал, ногоон тэжээл тариалах технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг тохирлын үнэлгээ баталгаажуулалтад хамруулах зэрэг 23 төрлийн үйлчилгээг давхардсан тоогоор 100 гаруй иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж, холбогдох 11 санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэлээ.
Тус суманд тулгамдаж буй зуншлага тааруу байгаатай холбогдуулан оторын бүс нутагт өвөлжиж, хаваржих газар шийдвэрлэж өгөх, газар нутгийн хилийн цэсийн асуудал, сумын ЗДТГ-ын конторын барилга муудсан, АНУ сервис ХХК-ийн ээлжийн ажилтнуудын хөдөлмөр хамгааллын асуудал сул, цэцэрлэгт их засвар хийх, хүүхдийн тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж дутагдалтай, соёлын төвд ажилтны орон тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг холбогдох дээд шатны байгууллагуудад уламжиллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%