ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2020-08-10

Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Төв Чандмань ДЭХГазар хамтран Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг Монгол туургатан театрын их танхимд зохион байгууллаа. Уг зөвлөгөөн нь Монгол улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт салбарын чиглэлээр тусгагдан хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ бодлогын чиглэлүүдийг тодорхойлох чухал цаг үед зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд зөвлөгөөнд 16 аймгийн 120 гаруй удирдах албан тушаалтан оролцож өөрсдийн өмнө тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэн, шийдвэрлэх арга замаа тодорхойлсон юм.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 200 гаруй байгууллага нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд 10 аймагт шинээр цэвэрлэх байгууламж баригдана. Ингэснээр сумын төвийг бүрэн орон сууцжуулах боломж бүрдэж байгаа юм. Аливаа шинэ ажлыг санаачлан хэрэгжүүлэхэд мэргэжлийн боловсон хүчний асуудал яригддаг. Зөвлөгөөнөөр хэлэлцсэн томоохон асуудал бол ажиллах боловсон хүчний асуудал байв. Иймээс эдгээр ажиллах хүчний цалин хөлс, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх арга замыг тодорхойлж өгсөнд зөвлөгөөний ач холбогдол оршиж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%