УИХ-ын гишүүн асан М.Энхболдын санаачлагаар Манзушир хийдийг соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор болгох төсөл хэрэгжиж байгаа. Уг төслийн хүрээнд Зуунмод-Манзушир чиглэлийн 7 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг өнөөдөр эхлүүллээ. Шав тавих арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Аймгийн Засаг даргын албан үүргийг гүйцэтгэгч Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл тэргүүтэй удирдлагууд, иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл оролцов. Авто замын ажлын гүйцэтгэгчээр “Ялгуусан” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Төв гэрэл” ХХК ажиллах бөгөөд ирэх 2021 оны 7 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм. Зуунмод-Манзушир чиглэлийн 7 км авто зам нь 7 см зузаан хатуу хучилттай үүнээс эхний 2.35 км нь 30 см цементээр бэхжүүлсэн суурьтай бөгөөд гэрэлтүүлэг болон 4.9 км явган хүний замтай хийгдэж байгаагаараа онцлогтой аж.
Энэ бүрэн эрхийн хугацаанд аймгийн хэмжээнд 310 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Үүнээс авто замын ажилд 86.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт өрнөж 101 км хатуу хучилттай замыг шинээр барьсан байна.