2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нийт нутгаар усархаг аадар бороо орж, хур тунадасны хэмжээ хамгийн их нь Зуунмод суманд 51 мм, Баян суманд 19 мм, Алтанбулаг суманд 16 мм хур тунадас орж, гамшигт үзэгдэл болж, аймгийн нутаг дэвсгэрт таван мянга орчим мал үерт хорогдож, 400-аад өрхөд үерийн гамшиг тохиолдсон.
Үер усны гамшигт үзэгдлийн сэргээн босголтод харилцаат мужуудаас чин сэтгэлийн дэм үзүүлж, Япон улсын Тоттори мужаас 500,000 иен, Изүмисано хотоос 500,000 иен, Изүмисано хотын Иргэдийн хурлаас 200,000 иен, Хотын захиргааны албан хаагчдаас 50,000 иен, нийт 1,250,000 иений мөнгөн хандив цуглуулан ирүүлжээ.
Уг хандивыг Япон улсын Осака хот дахь Ерөнхий консулын газраас Гадаад харилцааны яамны Ази номхон далайн орнуудын газраар дамжуулан 2020,07,28-ны өдөр Төв аймгийн Засаг даргын орлогч Ч. Сарангэрэлд гардуулан өглөө.
Төв аймгийн нутгийн удирдлагын байгууллагууд болон нийт ард иргэдийн өмнөөс Япон улсын Тоттори мужийн захиргаа, Изүмисано хотын захиргаа болон Иргэдийн хурал, Осака хот дахь Ерөнхий консулын газар, Гадаад харилцааны яамны Ази номхон далайн орнуудын газрын хамт олонд талархал илэрхийлье.