Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон тус яамны холбогдох нэгжүүд, харьяа ГЗБГЗЗГ, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн хот төлөвлөлтийн хүрээлэнгийн төлөөллийн хамт Төв аймагт ажиллалаа. Ажиллах үеэрээ "Шинэ Зуунмод", "Майдар хот" төсөлтэй газар дээр нь танилцаж, Аймгийн удирдлагууд, төслүүдийн үйл ажиллагаанд оролцож буй зураг төслийн болон холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй шинээр хот байгуулахад тулгамдаж буй асуудал, эдийн засаг, хот төлөвлөлтийн хүрээнд шийдэл гарц гаргах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах талаар нээлттэй санал солилцов. Мөн аймагт баригдаж буй шинэ бүтээн байгуулалтуудын ажилтай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг сонсон ээлж дараатайгаар шийдвэрлэхээ мэдэгдлээ.