ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН 77,2% нь орон нутгийн замд гарч байна. Тээврийн цагдаагийн алба, Төв аймгийн Замын цагдаагийн тасаг, Албан журмын даатгагчдын холбоотой хамтран Улаанбаатараас Дорноговь чиглэлийн зам дагуу “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аяныг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
Төв аймаг бол Улаанбаатар хотыг тойрон хүрээлдэг, босоо болон хэвтээ чиглэлийн олон улсын зам дайран өнгөрдгөөрөө авто машины зорчих хөдөлгөөний зам тээврийн осол аваар байнга гардаг. Үүнийг багасгах хяналт шалгалтыг сайжруулах үүднээс тус аяныг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
Төв аймаг 2019 оны эхний хагас жилд 26 хүн авто ослоор нас барсан бол 2020 онд 17 хүн нас барсан байна. Зам тээврийн ослын шалтгааны 97,5% нь жолоочийн буруутай үйлдэлтэй шууд хамааралтай хурд хэтрүүлэх, гүйцэд түрүүлэх үйлдлийг буруу хийж гүйцэтгэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байх, хамгаалах бүс зүүгээгүй, зэрэг шалтгаа нь нийт ослын голлох шалтгаан нь болж байна.
Яараад яахав дээ аяны хүрээнд зам тээврийн осол 50 хувиар буурсан сайн мэдээтэй байна. Иймд жолооч таны аюулгүй байдлаа хэрхэн хангаснаас зорчиж буй хүний тань амь нас шалтгаалдаг Гэр бүл хайртай хүмүүсийн тань амь нас жолооч таны гарт