ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ШИЛДЭГ 9 ТӨГСӨГЧИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2020-07-07

Ерөнхий боловсролын сургуульд суралцах хугацаандаа сурлага хөдөлмөр, урлаг спортын өндөр амжилт гаргасан 12 дугаар ангийн 9 төгсөгчийг шалгаруулж Засаг даргын нэрэмжит "Шилдэг төгсөгч" цом, батламжаар шагнаж урамшуулдаг уламжлалтай. Энэ жилийн "Шилдэг төгсөгч"-өөр
1. Батсүмбэр сумын ЕБС-ийн 12А ангийн сурагч Б.Баярбат /Суралцах хугацаандаа А үнэлгээтэй, төгсөх ангийн бүх хичээл 98-100 хувь үнэлэгдсэн сурагч/
2. Жаргалант сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч А.Мөнхгэрэл /Суралцах хугацаандаа А үнэлгээтэй, төгсөх ангийн бүх хичээл 98-100 хувь үнэлэгдсэн сурагч/
3. Баянчандмань сумын ЕБС-ийн 12А ангийн сурагч Ш.Ганболд /Улсын олимпиадын 3ын давааны хошой аварга, Суралцах хугацаандаа А үнэлгээтэй, төгсөх ангийн бүх хичээл 98-100 хувь үнэлэгдсэн сурагч/
4. Угтаалцайдам сумын ЕБС-ийн 12А ангийн сурагч Ц.Тэргэл /Суралцах хугацаандаа А үнэлгээтэй, төгсөх ангийн бүх хичээл 98-100 хувь үнэлэгдсэн сурагч/
5. Баянцогт сумын ЕБС-ийн 12А ангийн сурагч Д.Нарандулам /Суралцах хугацаандаа А үнэлгээтэй, төгсөх ангийн бүх хичээл 98-100 хувь үнэлэгдсэн сурагч/
6. Заамар сумын ЕБС-ийн 12А ангийн сурагч М.Должинмаа /Суралцах хугацаандаа А үнэлгээтэй, төгсөх ангийн бүх хичээл 98-100 хувь үнэлэгдсэн сурагч/
7. Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн 12Б ангийн сурагч Б.Баасансугар /Суралцах хугацаандаа А үнэлгээтэй, төгсөх ангийн бүх хичээл 98-100 хувь үнэлэгдсэн сурагч/
8. Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн 12Г ангийн сурагч Д.Төмөрчөдөр /Азий тивийн АШТ-ний мөнгө, хүрэл, УАШТ-нээс 9 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж 6 төрөлд рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон. Монголын пауэрлифтингийн холбооны 2019 оны шилдэг залуу тамирчнаар шалгарсан. Пауэрлифтингийн спортын мастер цолтой, Монгол улсын 12 удаагийн аварга тамирчин, Монголын хүүхдийн спортын VI их наадмын олс таталтын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн./
9. Эрдэнэ сумын ЕБС-ийн 12А ангийн сурагч О.Одбилэг нар шалгарч, Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг шагналыг гардуулан өглөө. /Тэшүүрийн төрлөөр Монголын бүх ард түмний 15-р спартикадын хошой алт, уулын дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, уралдааны улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн, Монголын Хүүхдийн спортын VI наадмаас дугуйн төрлөөр хошой мөнгө медаль хүртсэн тэшүүрийн спортын мастер, дугуйн спортын мастер цолтой тамирчин. /

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%