Аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн ээлжит бус 2-р хуралдаан өнөөдөр хуралдлаа.
Тус хуралдаанаар аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 17 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад
Хурлын бодлогын хороодоос хийсэн дүгнэлтийг хэлэлцсэн юм.
Тэргүүлэгчдийн ээлжит бус- 2 дугаар
хуралдаанаар:-
1. Аймгийн ИТХ-ын
15 дугаар хуралдааны “Аймгийн 2020 оны төсөв батлах тухай” 02 дугаар тогтоолд
нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудалд Хурлын Эдийн засаг, төсөв санхүү өмчийн
бодлогын хорооноос хийсэн дүгнэлт
2. Аймгийн 2019 оны
төсвийн гүйцэтгэлд Хурлын Эдийн засаг, төсөв санхүү өмчийн бодлогын хорооноос хорооноос
хийсэн дүгнэлт
3. Сумын
хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт баталж, газар
тусгай хамгаалалтад авах тухай асуудалд Хурлын Нийгмийн бодлогын хорооноос
хийсэн дүгнэлт
4. Зарим газар
нутгийг аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтаас чөлөөлж, бичил уурхайн
зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудалд Хурлын Байгаль
орчин хөдөөгийн хөгжлийн хорооноос хийсэн дүгнэлт
5. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлөх тухай асуудалд
Хурлын Нутгийн удирдлага, хууль хяналт, гадаад харилцааны хорооноос хийсэн дүгнэлтүүдийг
тус тус хэлэлцэн Хурлын Хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүллээ.