Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет өвийг сэргээн засварлах газрын судалгааны баг “Дуутын хадны бичээс”-ийн магмын гаралтай цахиурлаг чулуулгийн тосны гүн бохирдлыг арилгаж, цэвэрлэсэн байна.
Ингэхдээ лабораторид хийсэн туршилт болон нэмэлт сорил судалгааны үр дүнд боловсруулсан арга зүйгээр энэхүү хадны бичээсийг сэргээн засварлаж байгаа талаар Монцамэ агентлагаас мэдээллээ.
"Уул овоо тахих монгол зан үйл"-ийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 2017 онд бүртгүүлсэн. Монголчуудын "Уул овоо тахих зан үйл" нь байгаль, соёлоо хадгалж, хамгаалах, үр хойчдоо зааж сургах нарийн ёс, уламжлалтай уламжлалт мэдлэг, дадал юм.
Иймээс соёлын өвийг тахилга, шүтлэгийн зорилгоор эх төрхийг алдагдуулж, сүйдлэхгүй байхыг Соёлын өвийн үндэсний төвөөс уриалж байна.