ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БАЙГАЛИЙН ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ ҮЕРИЙН УЛМААС ҮҮССЭН ХОХИРЛЫГ ТОГТООН АЖИЛЛАЖ БАЙНА.

2020-06-22

Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 13:10 цагаас 13:56 цагийн хооронд нийт нутгаар бороо орж, хур тунадасны хэмжээ хамгийн их нь Зуунмод суманд 51 мм, Баян суманд 11мм, Алтанбулаг суманд 16 мм хур тунадас орж гамшигт үзэгдэл болоод байна.
Урьдчилсан байдлаар Зуунмод сумын хэмжээнд 181 өрх, 4 орон сууцны В1 давхар усанд автаж, 6 өрхийн гэр үерт урсан 53 хашаа нурж, 10 орчим машиныг уснаас татан гаргаж, 2 иргэн нас барсан мэдээлэл ирээд байна.
Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт нутаглаж байсан Дундговь аймгийн харьяат малчдын 3400 орчим мал үерт урсаад байна.
Үерийн улмаас Алтанбулаг суманд 200 өрх усанд автан 30 гаруй хашаа нурж,10 айл өрх орон гэргүй болоод байна.

Дээрх дуудлага мэдээллээр Онцгой байдлын газраас давхардсан тоогоор 82 алба хаагч, 20 техник, орон нутгаас 32 хүн, 6 техниктэй ажиллаж, 30 иргэний амь насыг үерийн уснаас авран, 2 буцалтгүй нэрвэгдэгчийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.

Хүчтэй аадар борооны улмаас үерийн гамшиг үүсэж, үерийн улмаас түрэгдэн гарч ирсэн хог болон эвдэрч гэмтсэн замын хэсгүүдийг цэвэрлэж, явган хүний зам чөлөөлөх ажлыг аймгийн ТӨВ АЗЗА болон Онцгой байдлын алба хаагчид хамтран зохион байгуулж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%