АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДҮРЭМ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нэгдүгээр зүйл. Хурал
бүрэн эрхээ хэрэгжүүлэх нийтлэг үндэслэл:
1.1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал бүрэн эрхээ
хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн
нэгж, түүний удирдлагын тухай хууль, холбогдох бусад хууль, энэхүү дүрмээр үйл
ажиллагаагаа зохицуулна.
1.2. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон
Тэргүүлэгчдийн хуралдаанаар асуудал хэлэлцэж шийдвэрлэхдээ Хурлын хуралдааны
болон Тэргүүлэгчдийн хуралдааны батлагдсан дэгийг баримтлана.
1.3. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны
дэгийг Хурлын анхдугаар хуралдаанаар, Тэргүүлэгчдийн хуралдааны дэгийг
Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаанаар батлан мөрдүүлнэ. Дэгийг боловсронгуй болгон өөрчлөх эрх нь зөвхөн хуралдаанд
хадгалагдана.
Хоёрдугаар зүйл. Хурал, Тэргүүлэгчдийн бүрэн эрх, зохион байгуулалтын
үндсэн хэлбэр:
2.1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний
удирдлагын тухай хуулийн 23-р зүйлийн 1-д зааснаар аймгийн ИТХ-ын үйл
ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь Хурлын болон Тэргүүлэгчдийн
хуралдаан мөн. Хуралдааныг нээлттэй, хаалттай хийж болно.
2.2. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг
захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 21-р зүйлийн
1-д зааснаар Хурлын хороотой байна. Ажлын шаардлагаар түр хороо, ажлын хэсэг
байгуулж ажиллуулж болно.
2.3. Үндсэн хуулийн 27-р зүйлийн 6 дахь заалт,
ЗЗНДНТУТХ-ийн 23-ын 7 дахь заалтыг баримтлан аймгийн ИТХ-ын болон
Тэргүүлэгчдийн хуралдаанд нийт төлөөлөгчид, Тэргүүлэгчдийн олонх нь хүрэлцэн
ирснээр хүчинтэйд тооцно.
2.4. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний
удирдлагын тухай хуулийн 18-р зүйлийн 18.1.1”а, б, в, г, д”, “з, к”, 18.1.2.”а,
б, в”, “д”, “е”,”к, л”, 18.1.3. ”а, б”, ”д, е”, “м, н”, 19-р зүйлийн 1-ийн 1,
2, 3, 4-т заасан бүрэн эрхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
хуралдаанаар шийдвэрлэнэ. 18.1.1”е”, “ж”, 18.1.2.”г”, “ж”, “з”, 18.1.3.”в”,
“г”, “ж”, “з”, “к”, “л”, “н”-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа
тайлагнахаар, мөн хуулийн 20.1.1-20.1.14, 20.3, 20.5-д заасан асуудлыг
Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэнэ.
2.5. Монгол улсын Үндсэн хуулийн 62.2, бусад хуулиар
олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэх
2.6. Хурлын хуралдаан шаардлагатай асуудлыг өөрийн бүрэн
эрхэд авч шийдвэрлэж болно.
Гуравдугаар зүйл. Хурлын
хороо, түр хороо, ажлын хэсэг, тэдгээрийн үйл ажиллагааны зохион байгуулалт:
3.1. Хурлын хороо, түр хороо нь аймгийн ИТХ-ын хэлэлцэн
шийдвэрлэх гэж буй асуудлыг урьдчилан судлах, шийдвэрийн оновчтой байдал,
төлөөлөгчдийг мэдээллээр хангах, тодорхой байгууллага, албан тушаалтны үйл
ажиллагаанд үнэлгээ өгөх, Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг
бүхий Хурлын байнгын үйл ажиллагааг хангах бүтцийн нэгж мөн.
3.2. Хурлын хороо, түр хороо нь хариуцсан болон тухайлан
даалгасан асуудлын чиглэлээр тооцоо, судалгаа хийх, санал дүгнэлт гаргах,
Монгол улсын хууль, Засгийн газрын болон Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг
сум, байгууллагад хянан шалгах, энэ талаар иргэдийн санал хүсэлт, дүгнэлтийг
авч судлан шийдвэрийн төсөлд тусгаж Хурлын хяналтыг хэрэгжүүлэх нийтлэг чиг
үүрэгтэй.
3.3. Засаг даргаас өргөн мэдүүлсэн аймгийн хөгжлийн
бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, тогтоол түүний хэрэгжилт, төсвийн төслийг Хурлын
хороод хариуцсан асуудлынхаа хүрээнд гаргуулсан мэдээ, судалгаа, задаргаа
тооцоо, иргэд, төрийн болон ТББ-аас авсан санал дүгнэлтийг нарийвчлан тусгаж
дүгнэлт, саналаа боловсруулна.
3.4. Хурлын хороо нь төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр
бүрэн эрхийн хугацаагаар байгуулагдана. Хурлын хороог Хурлын Тэргүүлэгч
даргална.
3.5. Хурлын хороодын үйл ажиллагааны зардлыг тухайн
жилийн ажлын төлөвлөөгтэй нь уялдуулж хурлын төсөвт тусгайлан тусгаж батлана.
3.6. Түр хороог Хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр
Тэргүүлэгчид байгуулж тодорхой хугацаагаар ажиллуулна. Түр хороо нь Хурлаас
томилогдсон даргатай байна.
3.7. Ажлын хэсгийг Хурлын төлөөлөгч, мэргэжлийн
байгууллага, ТББ, иргэдийн төлөөллийг
хангасан бүрэлдэхүүнтэйгээр Тэргүүлэгчид
байгуулж ажиллуулна. Ажлын хэсэг нь Хурлаас томилогдсон ахлагчтай байна.
3.8. Тогтоолд ажлын хэсэгт орох төлөөлөгч, төлөөөлөгч бус
хүний нэрс, ажиллах чиг үүрэг, ажлын үр дүнг танилцуулах хугацааг заана.
3.9. Хурлын хороо, түр хороо, ажлын хэсгийн зохион
байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан мөн. Хурлын хороо, түр хороо, ажлын
хэсгийн хуралдаан нийт гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчин төгөлдөрт
болно.
3.10. Хурлын хороо, түр хорооны дарга, ажлын хэсгийн
ахлагч дараах ажлыг биечлэн эрхэлнэ.
3.10.а/ Хурлын хороо, түр хороо, ажлын хэсгийн ажлыг
удирдан зохион байгуулах, хурлын бэлтгэл хангаж хуралдах, хурлыг удирдах,
хэлэлцсэн асуудлаар санал дүгнэлт гаргуулах.
3.10.б/ Хурлын хороо, түр хороо, ажлын хэсгийн дүгнэлт,
саналыг хуралдаанд оруулж хэлэлцүүлэх.
3.10.в/ Хурлын хорооны ажлыг Хурал, Тэргүүлэгчдийн өмнө
хариуцаж тайлагнах.
3.11. Хурлын хороо, түр хороо, ажлын хэсгийн хуралдааны
явцыг тэмдэглэлд нэг бүрчлэн бичнэ.
3.12.Түр хороо, ажлын хэсэг нь баталсан удирдамжид заасан
үүргээ гүйцэтгэж байгуулсан хуралдаанд ажлаа тайлагнасны дараа татан буугдана.
Дөрөвдүгээр зүйл. Хурлын хороо, Түр хороо, Ажлын хэсгийн
бүрэн эрх:
4.1. Хурлын хороо, түр хороо, ажлын хэсэг нь хариуцуулсан
асуудлын хүрээнд дараах бүрэн эрхийн хэрэгжүүлнэ.
4.1.1. Хурлын өмнө хариуцсан болон удирдамжид заасан
асуудлуудынхаа хүрээнд Хурлын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн
сум, байгууллагад өмчийн төрөл хэлбэр харгалзахгүйгээр шалгаж дүгнэлт, санал,
зөвлөмж, шийдвэрийн төсөл боловсруулж хуралдаанд оруулах
4.1.2. Чиг үүргийнхээ дагуу асуудлаар болон Хурлын
тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн талаар судалгаа, тайлан, мэдээ, дүгнэлт зэрэг
баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах,
мэдээлэл сонсох, асуулт тавьж хариулт авах,
4.1.3. Хариуцсан чиг үүргийн асуудлаар төрийн захиргааны
төв байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтдийн санал авах, нутаг
дэвсгэрийн иргэд, ТББ, мэргэжлийн холбоодтой харилцаж санал бодлыг нь авах
хэлэлцүүлэг зохион байгуулах
4.1.4. Цаг үеийн асуудлыг судлах, шалгалт явуулах, санал,
дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо, ажлын хэсгийн ажлын удирдамжийг
Хурлын дарга баталж ажиллуулна.
4.1.5. Хурлын хороо, түр хороо шалгалт хийхдээ Хурлын
даргатай зөвшилцсөн үндсэн дээр мэргэжилтэн, иргэний болон ТББ-ын төлөөлөл
татан ажиллуулж болно.
4.1.6. Хурлын хороо, түр хороо, ажлын хэсэг боловсруулсан
асуудлаа тус тусын хуралдаанаар хэлэлцэж, оролцсон гишүүдийн олонхийн саналаар
санал дүгнэлт гаргана.
4.1.7. Хурлын хороо, Түр хороо, Ажлын хэсэг асуудлыг
судалж, дүгнэлт гаргаж Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ.
Тавдугаар зүйл. Хуралд ажиллах бодлогын Хороод:
5.1. Аймгийн ИТХ-д доорх 6 Хороод ажиллана.
5.1.1.Эдийн засаг, төсөв санхүү, өмчийн бодлогын Хороо
5.1.2. Үйлдвэрлэл, дэд бүтцийн бодлогын Хороо
5.1.3. Нийгмийн
бодлогын хороо
5.1.4. Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо
5.1.5. Нутгийн удирдлага, хууль хяналт, гадаад харилцааны
хороо
5.1.6. Хүний эрхийн хороо
5.2. Хурлын хороодод Төлөөлөгчдийг
хуваарилан байршуулах асуудлыг намын бүлгүүдийн саналыг
үндэслэн Хурлын
хуралдаанаар шийдвэрлэнэ. Гэхдээ төлөөлөгч өөрийн харьяалагдаагүй Хорооны ажилд
оролцож тухайн асуудлаар санал бодлоо илэрхийлж болно.
5.3. Нөхөн сонгогдсон төлөөлөгчийг хороодод хуваарилан
ажиллуулна.
Зургаадугаар зүйл. Хурлын хороодын чиг үүрэг:
6.1.Эдийн засаг, төсөв
санхүү, өмчийн бодлогын хороо:
6.1.а/ Аймгийн эдийн засгийн бүтэц, өсөлтөд шинжилгээ
хийх, аймаг хөгжүүлэх хэтийн болон дунд, богино хугацааны бодлого, төлөвлөгөө,
төсөв, санхүү, үнэт цаасны асуудал
6.1.б/ Төсвийн хуваарилалт, орлогын бүрдүүлэлт, санхүү
бүртгэлийн хөтлөлт, энэ талаарх хууль, тогтоомж, Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн
асуудал
6.1.в/ Өр, авлага, татварын дутуу төлөлтийн барагдуулалт,
өмч хувьчлал, хөрөнгө борлуулалт
6.1.г/ Орон нутгийн өмчийн удирдлага, зохицуулалт, түүний
ашиглалт, хадгалалт, хамгаалалт, үр ашгийн асуудал
6.1.д/ Зээл, тусламж, төсөл, хөрөнгө оруулалт, их
засварын асуудал
6.1.е/ Захиргааны болоод дотоод хяналтын үр дүнд хяналт
тавих
6.1.ё/ Судалгаа мэдээлийн сан, түүний боловсруулалт,
ашиглалт
6.1.ж/ Тухайн салбарын бусад асуудал
6.2. Үйлдвэрлэл, дэд
бүтцийн бодлогын хороо нь:
6.2.а/ Аймгийн эдийн засгийн бүтэц, өсөлтөд шинжилгээ
хийх, аймаг хөгжүүлэх хэтийн болон дунд, богино хугацааны бодлого, төлөвлөгөө,
дэд бүтцийн хөгжлийн асуудал
6.2.б/ Бүсчилсэн хөгжлийн бодлого, барилга, хот
байгуулалт, бүс нутгийн хөгжлийн хүрээнд аймаг, сумдын гүйцэтгэх үүргийн
асуудал
6.2.в/ Дэд бүтцийн салбарууд түүний үйлчилгээ, аялал
жуулчлал, жижиг дунд үйлдвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний хоршоо хөгжүүлэх, ажлын байр
нэмэгдүүлэх, худалдаа хангамжийн бодлого, энэ чиглэлийн үндэсний хөтөлбөрүүдийн
хэрэгжилтийн асуудал
6.2.г/ Шинжлэх ухааны захиалгат ажил, шинэ технологи,
техникийн нэвтрүүлэлт
6.2.д/ Захиргааны болоод дотоод хяналтын үр дүнд хяналт
тавих
6.2.е/ Судалгаа мэдээлийн сан, түүний боловсруулалт,
ашиглалт
6.2.ё/ Тухайн салбарын бусад асуудал
6.3. Нийгмийн бодлогын
хороо нь:
6.3.а/ Аймгийн хүний хөгжлийн индексийг гаргаж бодлого
шийдвэр боловсруулахад ашиглах
6.3.б/ Аймгийн иргэдийн боловсрол, боловсролын салбарын
шинэчлэлт, хүүхдийн сурлага хүмүүжлийн талаарх хууль тогтоомж, төсөл, хөтөлбөр,
төлөвлөгөө, Хурлын шийдвэрийн хэрэгжилт, бодлого төлөвлөлтийн асуудал
6.3.в/ Хүн ам зүй, эрүүл мэнд, эм хангамж, нийгмийн
халамж, даатгал, хүнсний аюулгүй байдлын асуудал
6.3.г/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүнд нөхцөлд амьдарч
байгаа хүүхдүүд, ганц бие өндөр настан зэрэг нийгмийн халамж онцгойлон шаардах
иргэдийн асуудал
6.3.д/ Хүн амын хөдөлмөр эрхлэлт, иргэдийн амьжиргааны
түвшинг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах асуудал
6.3.е/ Соёл урлаг, мэдээллийн үйлчилгээ, шинэ технологи
нэвтрүүлэх асуудал
6.3.ё/ Ард түмний түүх, соёл, оюуны өвийг сэргээх,
хамгаалах, өвлүүлэх асуудал
6.3.ж/ Хүүхэд, залуучууд, ахмад настан, эмэгтэйчүүдийн
нийгмийн асуудал, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, тэдгээрийн
талаарх хууль, хурлын шийдвэрийн асуудал
6.3.з/ Биеийн тамир, их спортын талаарх хууль, хурлын
шийдвэрийн асуудал
6.3.и/ Үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд
хяналт тавьж иргэдээс тэдгээрийн талаар гаргасан гомдол санал хүсэлтийг судлан
шийдвэрлүүлэх асуудал
6.3.к/ Хүний нөөцийн асуудал
6.3.л/ Захиргааны болоод дотоод хяналтын үр дүнд хяналт
тавих
6.3.м/ Иргэн, төрийн бус байгууллагуудтай харилцан
ажиллах асуудал
6.3.н/ Тухайн салбарын бусад асуудал
6.4. Байгаль орчин,
хөдөөгийн хөгжлийн хороо нь:
6.4.а/ Газар түүний хэвлий, ой, ус, агаар, ан амьтан,
ургамал болон бусад баялагийн талаар хууль, Хурлын шийдвэрүүдийн хэрэгжилт,
бодлого төлөвлөлтийн асуудал
6.4.б/ Байгаль орчныг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн
болон ТББ, ААН, шашны байгууллагуудтай харилцан ажиллах асуудал
6.4.в/ Байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглуулах,
экологийн тэнцвэрт байдал, ялангуяа уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг ААН-үүдэд
хөндөгдсөн газрын хэвлийн нөхөн сэргээлт, доройтлоос хамгаалсан байдалд үзлэг
шалгалт зохион байгуулж шаардлагатай арга хэмжээ авахуулах асуудал
6.4.г/ Аймаг, сумдын тусгай хамгаалалтанд авсан газар
нутгийн хамгаалалтын горим, аймгийн ИТХ-аас баталсан бодлого, хөтөлбөрүүдийн
хэрэгжилтийг хянаж шалгах
6.4.д/ Хүн, малын ундны усан хангамжийн асуудал
6.4.е/ Хөдөөгийн хөгжлийн бодлогын асуудал
6.4.ё/ Газар тариалан, үрийн аж ахуй, хүнсний
үйлдвэрлэлийн талаарх хууль, Хурлын шийдвэрийн асуудал
6.4.ж/ Мал аж ахуйн үйлдвэрлэл, мал эрүүлжүүлэх бодлого,
төлөвлөлт, хэрэгжилтийн асуудлууд
6.4.з/ Ариун цэвэр, хог хаягдал, химийн хорт бодисын
асуудал
6.4.и/ Захиргааны болоод дотоод хяналтын үр дүнд хяналт
тавих
6.4.к/ Тухайн салбарын бусад асуудал
6.5. Нутгийн удирдлага,
хууль хяналт, гадаад харилцааны хороо нь:
6.5.а/ Нутгийн удирдлагын талаарх хууль тогтоомж болон
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, Хурлын
шийдвэрүүдийн хэрэгжилт, бодлого төлөвлөлтийн асуудлууд
6.5.б/ Аймгийн гадаад харилцааны бодлого, төлөвлөлт,
хэрэгжилтийн асуудлууд
6.5.в/ Сонгуулийн асуудлууд,
6.5.г/ Төр, сүм хийдийн харилцааны асуудал
6.5.д/ Улс төрийн намуудтай харилцах асуудал
6.5.е/ Төлөөлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлгийн асуудал
6.5.ё/ Хурлын дүрэм, Хуралдааны дэгийн асуудал
6.5.ж/ Нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх
асуудлаар гарсан хууль тогтоомж, хөтөлбөр, хурлын шийдвэрийн биелэлтэд хяналт
тавьж дүгнэлт гаргах асуудал
6.5.з/ Онцгой байдал, гамшиг осол, гал түймрээс урьдчилан
сэргийлэх талаарх хууль, хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хянаж шалгах, Шүүх,
прокурор, аудитын байгууллагуудтай харилцах асуудал
6.5.и/ Хүний нөөцийн асуудал
6.5.к/ Захиргааны болоод дотоод хяналтын үр дүнд хяналт
тавих
6.5.л/ Батлан хамгаалах багц хуулийг сурталчлан орон
нутгийн хамгаалалтын тогтолцооны үндсийг бүрдүүлэхэд чиглэсэн удирдлага зохион
байгуулалтын арга хэмжээ
6.5.м/ Тухайн салбарын бусад асуудал
6.6. Хүний эрхийн хороо:
6.6.а/ Монгол улсын нэгдэн орсон Хүний эрхийн, олон улсын
болон үндэсний эрх зүйн баримт бичгүүд, аймгийн ИТХ-аас баталсан хүний эрхийг
хангах арга хэмжээний төлөвлөгөө, түүний хэрэгжилт, бодлого төлөвлөлтийн
асуудлууд
6.6.б/ Үндсэн хууль, бусад хуульд хүний эрхийн талаар
заасан заалтуудын хэрэгжилтийн асуудлууд
6.6.в/ Иргэний өргөдөл гомдлын шийдвэрлэлт хариу өгөлтийн
асуудал
6.6.г/ Захиргааны болоод дотоод хяналтын үр дүнд хяналт
тавих
6.6.д/ Тухайн салбарын бусад асуудал
Долоодугаар зүйл. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
дахь намын бүлэг:
7.1. Аймгийн ИТХ-д 8-аас доошгүй суудал авсан нам,
/эвсэл/ бүлэг байгуулсан тухай шийдвэр гаргана. Нам, эвслийн бүлэгт зөвхөн
тухайн нам, эвслээс нэрийг нь дэвшүүлж сонгогдсон аймгийн ИТХ-ын Төлөөлөгч
орно. Аймгийн ИТХ-ын сонгуульд эвсэл байгуулж оролцсон намууд бүлэг байгуулах
хэмжээний суудал авбал нэг бүлэгт багтана. Бүлгийн ахлагч нь хуралдаанд, нам /эвслийн/-ын
байгууллагын шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийг уншиж танилцуулна.
7.2. Нэрээ бие даан дэвшүүлж сонгогдсон Төлөөлөгч нам,
эвслийн бүлэгт нэгдэхгүй, нийлж бүлэг
байгуулахгүй.
7.3. Нам, эвслийн бүлгийн ахлагч, анхдугаар хуралдааны
даргад нам, эвслийн бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн
жагсаалтыг өргөн мэдүүлнэ.
7.4. Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан даргалагч нь нам,
эвслийн бүлгээс өргөн мэдүүлсэн баримт бичгийг үндэслэн нам, эвслийн бүлгийг
бүртгэж, энэ тухай хуралдаанд албан ёсоор зарлана.
7.5. Хуралд олонх суудал авсан нам, эвслийн бүлэг Хурлын
дарга, Тэргүүлэгчид, Засаг даргад эхлэн нэр дэвшүүлэх эрхтэй.
7.6. Нам, эвслээс нөхөн сонгуульд нэр дэвшиж сонгогдсон
төлөөлөгч тухайн нам эвслийн бүлэгт харьяалагдана.
7.7. Хуралд суудал бүхий аль нэг нам тарах буюу намууд
эвслээ цуцлавал түүгээр тухайн нам эвслийн бүлгийн үйл ажиллагаа дуусгавар
болсонд тооцно. Нам тарсан буюу намууд эвслээ цуцалсан тухай шийдвэрийг, уг
шийдвэр гарснаас хойш хуралдах эхний хурлын хуралдаанд мэдээлнэ.
7.8. Нам, эвслийн төлөөлөгчдийн суудлын мөнгийг аймгийн
ИТХ-ын жил өүрийн төсөлв тусган батлуулна. /Суудлын мөнгө төлөөлөгч нэгбүрт 1
сая төгрөг байна/
7.9. Нам, эвслийн бүлгийг хуралд ажиллахад Ажлын алба
туслалцаа үзүүлнэ.
Наймдугаар
зүйл. Нам, эвслийн бүлгийн бүрэн эрх, үүрэг:
8.1. Аймгийн ИТХ дахь нам, эвслийн бүлгүүд дараах эрхийг
хэрэгжүүлнэ.
8.1.1. Хурлын хорооны бүрэлдэхүүний талаар аймгийн ИТХ-ын
даргатай зөвшилцөнө.
8.1.2. Нам, эвслийн бүлгийн ахлагч нь хуралдаан, Хурлын
хороо, түр хороо, ажлын хэсгийн хуралд өөрийн бүлгийн гишүүдийг татан
оролцуулж, хуралдааны дэгийг чанд сахиулна.
8.1.3. Тухайн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж нам,
эвслийн бүлэг 2 хүртэл цагийн завсарлага авч болно. Завсарлагын хугацааг сунгах
эсэхийг хуралдаан шийдвэрлэнэ.
8.1.4. Нам, эвслийн бүлгүүд хуралдаанаар хэлэлцэх
асуудлаар санал дүгнэлт гаргавал бүлгийн гишүүн төлөөлөгчөөр дамжуулан ЗЗНДНТУТ хуулийн 12-ийн 1-ийн 3 дахь заалтыг
баримтлан асуудлаа хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Есдүгээр
зүйл. Хурлын төлөөлөгч, түүний эрх:
9.1. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч бол тойргийн иргэдийн
төлөөлөл мөн бөгөөд аймгийн нийт иргэдийн ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлнэ.
9.2. Хурлын төлөөлөгч нь ЗЗНДН түүний удирдлагын тухай
хуулийн 12-р зүйлийн 1-9-д заасан бүрэн эрх эдэлнэ. Төлөөлөгч дангаараа болон
нэгдэж хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах
9.3. Хурлын төлөөлөгч Хурлын аль хороонд орж ажиллахаа
нам, эвслийн бүлэгтээ санал гаргана, нам эвслийн бүлэгт харъяалагдаагүй
төлөөлөгч өөрөө Хурлын даргад саналаа өгнө.
9.4. Төлөөлөгч эрхээ аймгийн нутаг дэвсгэрт
хэрэгжүүлэхдээ тусгай зөвшөөрөл шаардагдахаас бусад аль ч байгууллагад чөлөөтэй
нэвтэрч, удирдлагатай нь хүлээгдэлгүйгээр уулзах, хурлын шийдвэртэй холбогдох
асуудлаар ажил танилцах, шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох мэдээлэл авах
эрхтэй.
9.5. Төлөөлөгч хуралдаанаар хэлэлцэх асуудлаар сум,
багийн төрийн албан хаагчдаас дэмжлэг туслалцаа авах.
9.6. Хурлын төлөөлөгч нь сонгогчдын санал хүсэлт,
өргөдлийг зохих байгууллагад уламжлах, төрийн болон нутгийн захиргааны байгууллага
албан тушаалтнаас асуулга асуухад албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
9.7. Хэвлэмэл хуудас хэрэглэх, ашиглах журмыг
Тэргүүлэгчид тогтооно.
Аравдугаар зүйл. Төлөөлөгчийн үүрэг, хариуцлага:
10.1. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч дараах үүрэгтэй:
10.1.1. Хурлын хороо, түр хороо, ажлын хэсэгт
хуваарлигдан ажиллах, хуралдаанаар хэлэлцэх асуудлаар шийдвэрийн төсөл
боловсруулах
10.1.2. Хуралдаан, Хурлын хороо, түр хороо, ажлын хэсгийн
үйл ажиллагаа болон хуралд оролцож, олонхийн саналаар шийдвэрлэсэн асуудлыг
хүндэтгэн дагах
10.1.3. Хурлын хуралдаанд хэлэлцэх асуудлаар тойргийн
иргэд сонгогчдын саналыг авч нэгтгэн холбогдох хороонд өгөх
10.1.4. Хуралд тойргийн иргэдээ төлөөлөх, тэдний нийтлэг
ашиг сонирхлыг хамгаалах
10.1.5. Тойргийн иргэдтэй холбоотой ажиллаж, Хурлын
шийдвэр, хууль тайлбарлаж таниулах, иргэдийн санал дүгнэлтийг авч шийдвэрт
тусгах, Хурлын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, төлөөлөгчийн ажлаа тайлагнах бөгөөд тойрогтоо
ажилласан дүн мэдээг улирал бүр /маягтын дагуу/ Ажлын албанд ирүүлнэ.
10.1.6. Төлөөлөгч хуралдаанаар хэлэлцэх асуудлын
материалууд, гаргасан шийдвэрийг биечлэн авна. Харилцах цахим болон бусад
хаягаа Ажлын албанд өгсөн байх
10.1.7. Ажлын албанаас шаардсан мэдээ, судалгааг үнэн зөв
гаргаж өгөх
10.1.8. Хурлын дүрэм, хуралдааны дэгийг чанд мөрдөх
10.1.9. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд үг хэлэх, санал
гаргах, дүгнэлт хийхдээ асуудалд нотолгоотой, хариуцлагатай хандах
10.1.10. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээ,
төрийн хууль тогтоомжийг чанд баримтлах
10.1.11. Төсвийн зарцуулалтын тайлангаа хугацаанд нь
гаргаж ирүүлэх
10.1.12. Зохион байгуулсан сургалт, семинарт заавал
оролцох
10.1.13. Хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд
гаргаж ирүүлэх
10.1.14. Төлөөлөгч үүргээ биелүүлээгүй бол намын байгууллага, сонгогчдод нь мэдээлэх
10.1.15. Төлөөлөгч тойрогтоо ажиллаагүй бол төлөөлөгчийн
зардлыг, Хуралдаан таславал суудлын мөнгийг намын байгууллагад нь олгохгүй.
Арваннэгдүгээр зүйл. Төлөөлөгчийн ёс зүй:
11.1. Төлөөлөгчийн эрх, үүргийн хүрээнд төрийн хууль, Хуралдааны
дэг, аймгийн ИТХ-ын дүрмийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударгаар хандах,
бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг баримтлах
11.2. Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг
сонирхлыг эрхэмлэн хүндэтгэх
11.3. Хуралдааны танхим, албан байранд нийтээр дагаж
мөрдөх хэм хэмжээг сахин биелүүлэх
11.4. Төлөөлөгчийн төсөвт зардлыг тогтоосон журмын дагуу
зориулалтаар нь зарцуулах, тайлагнах
11.5. Төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтнаас
албан ажлын хүрээнд зөвхөн хуулийн дагуу туслалцаа авах
11.6. Төлөөлөгчийн үүргээ гүйцэтгэхдээ танил тал, хувь
хүн, аль нэг байгууллагын эрх ашигт автахгүй, авилгад өртөхгүй байх
11.7. Төрийн болон байгууллагын, түүнчлэн хувь хүний
нууцад хамаарах мэдээллийг дамжуулах, санал болгох зэрэг аливаа байдлаар
задруулахгүй байх
11.8. Иргэд, сонгогчдоос ирсэн санал гомдлыг холбогдох
хууль тогтоомжийн дагуу барагдуулж, хүнд суртал, чирэгдэл гаргахгүй ажиллах
11.9. Хуралдаан олонхоороо шийдвэрлэсэн Хурлын бодлого,
шийдвэрийг хувийн үзэл бодлоор сөрөг тайлбар сурталчилгаа хийхгүй
Арванхоёрдугаар зүйл. Төлөөлөгчийн бүрэн эрхийн баталгаа:
12.1. Төлөөлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ЗЗНДНТУТ
хуулийн 14.3, 14.4, 38.4-д заасан баталгаагаар хангагдаж ажиллана.
12.2. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд
Тэргүүлэгчдийн ажлын алба арга зүйн туслалцаа, ЗДТГ, Засаг даргын эрхлэх
асуудлын хүрээнд ажилладаг газар, хэлтэс, албад мэдээ, мэдээлэл, техник, зохион
байгуулалтын нөхцөлөөр хангана.
12.3. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд үнэмлэх,
энгэрийн тэмдэг, хурлын дэвтэр, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Тэмдгийн загварыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс батална.
12.4. Төлөөлөгч нь тухайн жилд зарцуулах үйл ажиллагааны
зардалтай байх бөгөөд хэмжээг хурлын хуралдаан тогтооно.
12.5. Төлөөлөгч нь ажлаа дүгнүүлж урамшуулал авна. Ажил дүгнэх журам, үзүүлэлт,
урамшууллын хэмжээг Тэргүүлэгчид тогтооно.
Арвангуравдугаар зүйл. Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх, огцруулах:
13.1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний
удирдлагын тухай хуулийн 13-р зүйлийн 1-ийн 1-5, 13-ын 2-т заасныг баримтлана.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Арвандөрөвдүгээр зүйл. Хурлын Тэргүүлэгч, түүний эрх
14.1. Хурлын төлөвлөгөөнүүдэд
тодорхой асуудал тусгуулах, судалгаа явуулж, дүгнэлт гаргаж хуралдаанд
шийдвэрүүлэхээр асуудал санаачлах, санал
оруулах
14.2. Хуралдаанд өргөн барихаар санаачилсан асуудал,
шийдвэрийн төслөө өөрийн саналаар эргүүлэн авах
14.3. Асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд хуралдаан болон өөрөө
гишүүн нь байгаа Хурлын хороо, түр хороо, ажлын хэсгийн хуралд таслах эрхтэй
оролцох
14.4. Тэргүүлэгчийн эрхээ аймгийн нутаг дэвсгэрт
хэрэгжүүлэхдээ тусгай зөвшөөрөл шаардагдахаас бусад аль ч байгууллагад чөлөөтэй
нэвтэрч, удирдлагатай нь хүлээгдэлгүйгээр уулзах, хурлын шийдвэртэй холбогдох
асуудлаар ажил танилцах, шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох мэдээлэл авах
эрхтэй
14.5. Аймгийн Засаг дарга, түүний эрхлэх асуудлын хүрээнд
ажилладаг газар, хэлтэс, албад, ЗДТГ, аймгийн сум, байгууллага, албан тушаалтны
ажилтай танилцах, шийдвэр гаргахад хэрэгцээтэй мэдээлэл гаргуулж авах
14.6. Тэргүүлэгчдийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Засаг
захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14-р зүйлийн 3,
4 болон 38-р зүйлийн 4 дэх заалтаас гадна аймгийн нутаг дэвсгэр дэх төрийн
албан хаагчдаас хурлын ажилдаа дэмжлэг туслалцаа авах
14.7. Тэргүүлэгчдийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь
Тэргүүлэгчдийн ажлын алба мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, техник зохион
байгуулалтын нөхцөлөөр хангана.
14.8. Тэргүүлэгчид бүрэн эрхийнхээ хугацаанд үнэмлэх,
албаны хавтас, дэвтэр, хэрэглэнэ
14.9. Тэргүүлэгчид ажлаа дүгнүүлж урамшуулал авна. Ажил дүгнэх үзүүлэлт,
урамшууллын хэмжээг Хурлын хуралдаанаас тогтооно.
Арвантавдугаар зүйл. Тэргүүлэгчийн үүрэг:
15.1. Тэргүүлэгчид нь Үндсэн хууль,
ЗЗНДН түүний удирдлагын тухай хууль, бусад хууль тогтоомж, энэ дүрмийн хүрээнд
үйл ажиллагаа явуулж аймгийн ИТХ, иргэдийн өмнө ажил үүргийн хуваарь дахь чиг
үүргийнхээ дагуу хариуцлага хүлээнэ.
15.2. Тэргүүлэгчдийн ажил үүргийн хуваарийг
Тэргүүлэгчдийн хуралдаанаар тогтоож бүрэн эрхийн хугацаанд мөрдүүлнэ.
15.3. Тэргүүлэгчид дараах үүрэгтэй:
15.3.1. Асуудалд хандахдаа сум, байгууллагын явцуу эрх
ашигт захирагдахгүй байх
15.3.2. Хурлын хороо, түр хороо, ажлын хэсэгт заавал
ажиллах
15.3.3. Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаанд тогтмол оролцож,
олонхийн саналаар шийдвэрлэсэн асуудлыг хүндэтгэн дагах
15.3.4. Тэргүүлэгчдийн хуралдааны дэгийг чанд сахих
15.3.5. Тэргүүлэгчийн хувьд үг хэлэх, санал гаргах,
дүгнэлт хийхдээ асуудалд нотолгоотой, хариуцлагатай хандах
Арваннзургаадугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрх:
16.1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16
дугаар зүйлийн 1, 22 дугаар зүйлийн 1-ийн 1-17, 22-ын 2-т заасан нийтлэг бүрэн
эрхийг эдэлнэ.
Арвандолоодугаар зүйл. Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын чиг үүрэг:
17.1. Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга дараах
чиг үүргийн гүйцэтгэнэ. Үүнд:
17.1.1. Аймгийн ИТХ-ын хэтийн болон жилийн төлөвлөгөө
зохион батлуулж хэрэгжүүлэх, Тэргүүлэгчдийн ажлын албыг зохион байгуулж удирдах
17.1.2. Ажлын албаны хүний нөөцийн удирдлагыг Төрийн
албаны хуулийн дагуу эрхэлнэ.
17.1.3. Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдааны бэлтгэлийг
хангуулах
17.1.4. Бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь аймгийн ИТХ-ын төлөөлөгч,
Тэргүүлэгчдэд туслах
17.1.5. Төлөөлөгчийн бүрэн эрхтэй холбоотой асуудлыг
судалж Хурал, Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах
17.1.6. Тэргүүлэгчдээс ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын
хүрээнд ажилладаг газар, хэлтэс, албадтай өдөр тутам шууд харилцах асуудлыг
эрхлэх
17.1.7. Хурал, Тэргүүлэгчдээс сум, багийн хурал, аймгийн
бүх шатны Засаг даргатай харилцах асуудлыг уялдуулан зохицуулах
17.1.8. Хурлын тогтоол, шийдвэр, журмын биелэлтэд хяналт
тавих
17.1.9. Хурлын хуралдааны материал, мэдээ, тайлан, мэдээллийг
Засгийн газар болон холбогдох байгууллагад гаргаж хүргэх
17.1.10. Нутаг дэвсгэр дэх улс төрийн намууд, төрийн бус
байгууллагуудтай харилцаж ажиллах
17.1.11. Аймгийн ИТХ-ын тамгыг түших
17.1.12. Төрийн төв болон аймгийн байгууллага, иргэдтэй
харилцан ажиллах
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Арваннаймдугаар зүйл. Хуралдаанд асуудал оруулахаар бэлтгэх, өргөн мэдүүлэх:
18.1. Хурлын хуралдааны бэлтгэлийг Хурлын дарга, Засаг
дарга нарын баталсан төлөвлөгөөний дагуу хангана.
18.2. Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлын
боловсруулалтыг жилийн ажлын төлөвлөгөө батлагдсанаас эхлэн холбогдох хэлтэс
хариуцан Засаг даргын баталсан тусгай удирдамжийн дагуу хийнэ.
18.3. ЗЗНДНТУТ хуулийн 24-р зүйлийн 1-д заагдсан субъект
асуудал санаачлан хуралдаанд оруулна.
18.4. Хурлын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг
боловсронгуй болгох, хэтийн болон дунд хугацааны бодлого төлөвлөгөө, ХШҮ-ний
дүн, тайлан зэрэг НӨУБ-уудын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг Хурлын
Тэргүүлэгчдийн Ажлын алба боловсруулан Хурлын дарга энэ дүрмийн 18.14-т заасан
хугацаанд Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулна.
18.5. Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаанд төлөөлөгч, тэргүүлэгч, төрийн болон ТББ, аж
ахуйн нэгж асуудал хэлэлцүүлэхээр санаачилбал тухайн асуудлын талаар тодорхой
судалгаа, тооцоо, лавалгаа, дүгнэлт, хүрэх түвшин, хууль эрх зүйн үндэслэл
зэргийг нь бүрэн хангасан төслийг Хурлын даргад хуралдаан болохоос ажлын 15
хоногийн өмнө өргөн мэдүүлнэ.
18.6. Хурлын дарга энэ дүрмийн 18.5-д зааснаар өргөн
баригдсан асуудлыг, өргөн мэдүүлснээс хойш ажлын 5 хоногт багтаан судлан үзэж аймгийн Засаг
даргад албан ёсоор хүргүүлнэ. Хүргүүлсэн асуудлыг аймгийн Засаг дарга судлан
үзэж өргөн барих асуудлын иж бүрдлийг хангуулж Тэргүүлэгчдийн хуралдаанаас
ажлын 5 хоногийн өмнө Хурлын даргад өргөн барина.
18.7. ЗЗНДНТУТ хуулийн 24-р зүйлийн 1, 2-т заасан
субъектын санаачилсан асуудлыг Хуралдаан
хэлэлцэх боломжгүй гэж үзвэл учир шалгааныг тодорхой бичсэн хариуг хуралдаан
хуралдсанаас хойш ажлын 5 хоногийн дотор өгнө.
18.8. Хуралдаанд асуудал оруулах эрх бүхий субъект нь
тухайлсан салбарынхаа эрх ашиг нь хөндөгдсөн хэсэг бүлгээр хэлэлцүүлэг хийлгэж
болно.
18.9. Хуралдаанд Засаг дарга асуудал өргөн барихтай
холбогдож ЗДТГ доорх үүрэг хүлээнэ. Үүнд:
18.9.1. Өргөн барих асуудал нь аймгийн ИТХ-ын болон
Тэргүүлэгчдийн хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан байх
18.9.2. Шинээр асуудал өргөн барих гэж буй бол
Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмэлт
оруулах, хэлэлцэх хугацааг тогтоосны дараа өргөн барих
18.9.3. Өргөн барих асуудал нь дараах иж бүрдлийг
хангасан байх. Үүнд:
а. Өргөн
барих тухай албан бичиг
б. Өргөн
барихаар боловсрогдсон асуудлын танилцуулга, уг танилцуулгад тухайн асуудалтай
холбогдуулж иргэд, ТББ-уудаас авсан болон хэлэлцүүлэгээр гарсан санал
дүгнэлтийг шийдвэрт хэрхэн тусгасан тухай товч мэдээлэл туссан байна.
в. Өргөн
баригдаж буй асуудлын баримт бичгийн төсөл
г. Хууль
тогтоомжид нийцсэн, үг найруулгын хувьд хангалттай боловсрогдсон шийдвэрийн төсөл
д. Асуудалтай
холбогдох үнэн зөв мэдээ судалгаанууд
е. Төсвийн
асуудалд задаргаа, тайлбар
ё. Илтгэл,
мэдээлэл
18.9.4.
Өргөн баригдах асуудал нь доорх шаардлага хангасан байна. Үүнд:
18.9.4.1.
Бодлогын асуудлаар:
б.
Тухайн ажил асуудлаар улсын хөгжлийн чиг хандлага, аймгийн хөгжлийн өнөөгийн
хүрсэн түвшингийн мэдээлэл
в.Уг
асуудлаар улсад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн мэдээлэл
г. Бодлого,
бодлогын шинжтэй шийдвэрийн төсөл нь стандартын дагуу хэлбэржсэн байх
д. Бодлого,
бодлогын шинжтэй шийдвэрийн үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүд, хүрэх түвшин,
хугацаа, боловсрогдон төсөлд орсон байх
е. Уг
бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх нийт өртөг, нөөц боломжийн бодит байдлын
судалгаа хавсаргасан байх
18.9.4.2.
Өргөн баригдах дүрэм, журмын асуудлаар:
а. Зохицуулах
харилцаануудын эрх зүйн тайлбарууд хийгдсэн байх
б. Хуулийн
хүрээнд боловсрогдсон байх
в. Хүний
эрх, эрх чөлөө зөрчөөгүй байх
18.9.4.3.
Өргөн баригдах тайлан, шийдвэрийн хэрэгжилт, хяналт шинжилгээ үнэлгээ,
хяналт шалгалтын дүнгийн асуудлаар:
а. Үндсэн
/хэлтэс/ байгууллагаас хэрэгжилтийг зүйл заалтаар тооцсон дүн мэдээ
б. Илтгэл,
мэдээлэл
в. ЗДТГ-ын
ХШҮ-ний тасагаас түүнд /хэрэгжилтийн үе шатны дэвшил, буурал, бодит байдалд/
хийсэн үр дүнгийн буюу үр нөлөөний ХШҮ-ний зөвлөмж
г. Иргэд,
төрийн бус байгууллагуудаас авсан сэтгэл ханамжийн судалгаа, түүнд хийсэн
дүгнэлт
д. Бодлого
зохицуулалт хийх буюу ажил эрчимжүүлэх чиглэлээр гаргах шийдвэрийн төсөл
е. Шалгагдсан
сум, салбар, байгууллагын удирдлага хуралдаанд оролцохоор бэлтгэгдсэн байх
18.10. Бодлого, төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө,
хөтөлбөрийн төсөлд дараах субъектуудын санал зөвлөмжийг заавал авч тусгасан
байх.Үүнд:
а/ Нутгийн зөвлөлийн дэргэдэх эрдэмтэдийн бүлгийн санал
зөвлөмж
б/ Шинжлэх ухааны байгууллага, төрийн төв байгууллагын
санал
в/ сум бүрийн иргэдийн санал
г/ Төрийн бус байгууллагуудын санал
18.11. Төсвийн гүйцэтгэл, төслийн талаар аймгийн Аудитын
газар дүгнэлт хийж Хуралдаанд оруулна.
18.12. Хуралдаанаас гарах шийдвэр нь тухайн санхүүгийн
жилийн аймгийн төсвийн зарлагад нөлөөлөхөөр байвал энэ тухай Засаг даргын
саналыг заавал авна.
18.13. Өргөн барих асуудлын бүрдэл, боловсруулалт
шаардлага хангаагүй бол Тэргүүлэгчид, Хурлын дарга төсөл өргөн баригчид буцааж
болно.
18.14. Тэргүүлэгчдийн Хуралдаанаар шийдвэрлүүлэх асуудлыг
Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдахаас ажлын 5-аас доошгүй өдрийн өмнө, Хурлын
хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хоёр удаа
хэлэлцэх бөгөөд анхны хэлэлцүүлэг хийхээс ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө
хэлэлцэх асуудлыг Хурлын даргад өргөн мэдүүлнэ.
18.15. Тэргүүлэгчийн хуралдаан, Хурлын хорооноос уг
баримт бичгийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар өгсөн засваруудыг хийж нягтлан
Хурлын даргад хүлээлгэн өгөх
18.16. Хурлын хуралдаанаар асуудал эцэслэн шийдвэрлэх үйл
ажиллагааг хуралдааны дэгээр зохицуулна.
Арванесдүгээр зүйл.
Хуралдааны шийдвэр, түүнийг тайлбарлан таниулах, шийдвэрийн хэрэгжилт зохион
байгуулах, үр дүнг тооцох:
19.1. ЗЗНДН
түүний удирдлагын тухай хуулийн 25-р зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан
тогтоол гаргана.
19.2. Хуралдаанаар байгууллага, албан тушаалтны сонсгол,
тайлан мэдээлэл, хурлын шийдвэрийн хэрэгжилтийн явц хэлэлцээд тэмдэглээр үүрэг
өгч болно. Тэмдэглэлээр өгсөн үүрэг тогтоолын нэгэн адил мөрдөгдөнө.
19.3. Хуралдаанаас гарах тогтоол, шийдвэрийг хэлэлцэн
батлах үйл явцыг хуралдааны дэгээр зохицуулна
19.4. Хурлын хуралдаанаас гарч буй шийдвэр өмнөх
хуралдаануудаас гарсан хүчин төгөлдөр бодлого, шийдвэрүүдтэй зөрчилдөөгүй,
шаардлагатай бол мөрдөгдөж буй бодлого, шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах
төслийг хамт өргөн барьж шийдвэрлүүлнэ.
19.5. Хуралдааны тогтоол, бусад холбогдох баримт бичгийг
хуралдаанаас баталсан эцсийн найруулгатай тулгаж нягталсны дараа ажлын 3 хоногт
багтааж Хурлын дарга гарын үсэг зурж, тамга дарж ёсчилно.
19.6. Хурлын шийдвэрийг ёсчилсноос хойш ажлын 2 хоногийн
дотор аймгийн Засаг даргад хүргэж хүлээн авсан тухайд цаг хугацаатай тэмдэглэл
хөтөлж гарын үсэг зуруулна.
19.7. Хуралдааны тогтоол, шийдвэр хүчин төгөлдөр болох
хугацааг шаардлагатай бол тусгайлан зааж болно. Тусгайлан заагаагүй бол
тогтоол, шийдвэр ёсчилсон өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Нийтээр дагаж
мөрдөгдөх хэм хэмжээг тогтоосон шийдвэр нь Засгийн газрын “Захиргааны хэм
хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын дагуу хүчин төгөлдөр болно.
19.8. Аймгийн ИТХ, Тэргүүлэгдчийн хуралдааны шийдвэрийг
иргэд сонгогчдод тайлбарлан танилцуулах ажлыг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид,
Тэргүүлэгчид, Ажлын албанаас зохион
байгуулна.
19.9. Хуралдааны шийдвэр, тэдгээрийн хэрэгжилтийн талаар
иргэдэд үнэн зөв мэдээллийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид, Ажлын
алба хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр иргэдэд байнга сурталчилж мэдээлнэ.
19.10. Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн хуралдааны шийдвэрийн
хэрэгжилтийг аймгийн Засаг дарга зохион байгуулж хэрэгжилт үр дүнг хуралд тайлагнана.
19.11. Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн явц, биелэлтийг аймгийн
ЗДТГ-ын хэлтсүүд гаргаж хуралдаанд
оруулна. Үүний хамт Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэлд ”Аймгийн
ИТХ-ын бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүн биелэлтийг
дүгнэх, мэдээлэх журам’’-ын дагуу ХШҮ-ний тасаг зөвлөмж гарган хуралдаанд
оруулж, холбогдох шийдвэр гаргуулна.
19.12. Хурлын хороо, түр хороо, ажлын хэсэг тусгай
удирдамжийн дагуу тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг шалгана. Хурлын шалгалтанд
иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оруулна.
19.13. Хурал зарим шийдвэрийнхээ хэрэгжилтийг Аудит,
хууль, хяналтын байгууллагаар шалгуулж болно.
19.14. Аймгийн төсвийн гүйцэтгэлд Монгол Улсын “Нэгдсэн
төсвийн тухай хууль”-ийн 15.3-д заасныг баримтална.
19.15. Хяналт шалгалт явуулахдаа дараах зарчмыг
баримтална. Үүнд:
19.15.1. Явуулж байгаа хяналт шалгалт нь хууль зүйд
нийцсэн байна.
19.15.2. Хурлын шийдвэрийг хуулийн хэрэгжилттэй
хамтруулан шалгана.
19.15.3. Шалгалтыг батлагдсан удирдамжийн дагуу хийнэ.
19.15.4. Шалгалтын дүнг шалгагч Хороо, ажлын хэсгийн
хурлаар хэлэлцэж дүгнээд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулна.
19.15.5.Шалгалтын дүнг тухайн байгууллага, албан
тушаалтан, нийт иргэдэд мэдээлнэ.
Хорьдугаар зүйл. Засаг даргын хоригийг хянан хэлэлцэх:
20.1. Хурлын тухайн шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт
хуульд заасан үндэслэлээр Засаг дарга хориг тавьж болно. Тухайн шийдвэрийг Засаг даргад гардуулснаас хойш ажлын 3 өдөрт багтаан хоригийг албан ёсоор тавих бөгөөд хориг
тавьж буй эрх зүйн хийгээд учир шалтгааны
үндэслэлийг
нь тодорхой заана.
20.2. Хурлын шийдвэрт Засаг даргын тавьсан хоригийг
тухайн шийдвэр (Захирамжийг) Хурлын дарга хүлээн аваад ажлын 3 өдөрт багтаан
Хурлын ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг
Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ.
20.3. Хоригийн тухай шийдвэрийг Хурлын дарга хүлээн
авснаас хойш хурлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх хүртэл, хурлын шийдвэрт
бүхэлд нь хориг тавьсан бол үйлчлэлийг бүрэн хэмжээгээр, хэсэгчлэн хориг
тавьсан бол холбогдох зүйл заалтын
үйлчлэл түдгэлзсэнд тооцно.
20.4. Хурал хоригийг хүлээн авснаас хойш 15 хоногийн
дотор хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Хүндэтгэн үзэх шалтгаан гарвал
хоригийг хэлэлцэх хугацааг Тэргүүлэгчид сунгаж болно.
20.5. Хоригийн талаар Хурлын холбогдох хороо дүгнэлт
гаргаж тогтоолын төсөл бэлтгэнэ.
20.6. Хурлын хуралдаан дээр, хориг тавьсан үндэслэлийн
талаар Засаг дарга тайлбар хийнэ. Хурлын хороо дүгнэлт танилцуулна. Уг хоригийг
хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар санал хураалт явуулна. Тогтоол, шийдвэрийн
зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл заалт нэг бүрээр санал хураалт
явуулна.
20.7. Хурлын хуралдаан хоригийг хэрхэн шийдвэрлэсэн
талаар тогтоол гаргана, Хоригийг хүлээн аваагүй бол тухайн шийдвэр хүчин
төгөлдөр үлдэнэ.
20.8. Хуралдаан хоригийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд
тухайн тогтоол, заалтыг хүчингүй
болгоно. Шаардлагатай гэж үзвэл шинэчилсэн зохицуулалт оруулж болно.
Хориннэгдүгээр зүйл. Засаг даргыг чөлөөлөх, итгэл үзүүлэх
эсэх асуудал хэлэлцэх:
21.1. Засаг даргыг чөлөөлөх, огцруулах эсэх асуудлыг
ЗЗНДН түүний удирдлагын тухай хуулийн 32-р зүйлийг баримтлан шийдвэрлэнэ.
21.2. Засаг даргад итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэхээр
төлөөлөгчид ЗЗНДНТУТ хуулийн 32-ын 6-д заасан дагуу санал гаргасан бол уг
саналыг 15 хоногийн дотор хэлэлцэж, засаг даргад итгэл үзүүлэх эсэхийг
хэлэлцэхээр шийдвэрлэсэн бол уг асуудыг судлах хугацааг 1 сараас доошгүй
байхаар тогтооно.
21.3. Засаг даргад итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэх
хуралдаан, Засаг даргын бүрэн эрх хэрэгжиж эхэлснээс хойших Хурлын
шийдвэрүүдийн хэрэгжилтийг гаргуулж, Засаг даргын тайлангийн хамт хэлэлцэж
дүгнэлт гаргана.
ТАВДУГААР БҮЛЭГ
Хоринхоёрдугаар зүйл. Тэргүүлэгчдийн ажлын албаны бүтэц:
22.1.Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны бүтцүүдийн чиг
үүрэг, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хариуцлагыг зохицуулсан тусгай дүрмийг
Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталж мөрдүүлнэ.
22.2. Ажлын алба нь дараах бүтэцтэй ажиллана. Үүнд:
1.
Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
бөгөөд Ажлын албаны дарга, төсвийн шууд захирагч
2.
Нутгийн удирдлагын бодлого хариуцсан
ахлах мэргэжилтэн
3.
Үйлдвэрлэл, дэд бүтцийн бодлого хариуцсан
мэргэжилтэн
4.
Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн
бодлого хариуцсан мэргэжилтэн
5.
Нийгмийн салбарын бодлого хариуцсан
мэргэжилтэн
6.
Эдийн засаг, төсөв санхүү, өмчийн
бодлого хариуцсан мэргэжилтэн /ня-бо/
7.
Хууль хяналт, авлига, гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажил хариуцсан мэргэжилтэн
8.
Иргэний танхим, олон нийт, шашны болон
ТББайгууллагуудтай харилцах асуудал, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн
9.
Улс төрийн намуудтай харилцах, хурал
дахь намын бүлэг, социологийн судалгаа, шагнал урамшуулал, гадаад харилцааны
асуудал хариуцсан мэргэжилтэн
10. Аймгийн
ИТХ-ын даргын туслах, дотоод ажил хариуцсан ажилтан
11. Жолооч
12.
Жолооч /нярав
Хорингуравдугаар зүйл. Тэргүүлэгчдийн Ажлын албаны Ерөнхий
чиг үүрэг:
23.1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын алба нь дараах
чиг үүргийг гүйцэтгэнэ:
23.1.1. Бүх шатны Хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгчдэд болон
сум багийн Хуралд мэргэжил, арга зүйн зөвөлгөө өгөх,
23.1.2. Хурлын хэвийн үйл ажиллагааг хангахад бүх талын туслалцаа
үзүүлэх
23.1.3. Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх
асуудлын төслийг бэлтгүүлэх, бүрдэл шалгуурыг хангуулан, хуралдаан хуралдахаас
2-оос доошгүй хоногийн өмнө төлөөлөгч, тэргүүлэгчдэд тараасан байх
23.1.5. НӨУБ-уудыг хөгжүүлэх дунд хугацааны бодлого,
аймгийн ИТХ-ын жилийн ажлын төлөвлөгөө боловсруулж батлуулан хэрэгжилтийг
зохион байгуулах
23.1.6. Хурлын шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангуулах
23.1.7. НӨУБ-уудын чадвхийг нэмэгдүүлэх сургалтууд зохион
байгуулах
23.1.8. Нутгийн захиргааны болон иргэний нийгмийн
байгууллагуудтай харилцан ажиллах
23.1.9. Хурлын аж ахуй, нягтлан бодох бүртгэл, санхүүг
хөтлөн явуулах
23.1.10. Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, аймаг, сум,
багийн хурлуудын сонгууль явуулах ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион
байгуулахад хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ.
23.1.11. Хуулийн төсөл, шаардлагатай бусад асуудлыг ард
нийтээр хэлэлцүүлэх, санал асуулга явуулах ажлыг аймгийн нутаг дэвсгэрийн
хэмжээнд зохион байгуулах
23.1.12. Хуралдааны үйл ажиллагааны тэмдэглэл, Хурлын
албан хэргийг төрийн албан хэргийн стандартын дагуу хөтөлнө.
23.1.13. Хурлын хуралдааны үйл ажиллагааг дуу, дүрс
бичлэг хийж архивлана. Архивын тухай хууль журмын дагуу аймгийн Хурлын архивыг
бүрдүүлж аймгийн Засаг даргын Тамгын газрын архивт хүлээлгэн өгнө.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Хориндөрөвдүгээр зүйл. Аймгийн ИТХ-ын ажлын нөхцөл:
24.1. Аймгийн ИТХ, Тэргүүлэгчид, түүний Ажлын алба
аймгийн ЗДТГ-ын байранд байрлана.
24.2. Аймгийн ИТХ нь аж ахуй, санхүүгийн хувьд бие даасан
байна.
24.3. ЗЗНДНТУТ хуулийн 33 дугаар зүйлийн 1-ийн 3, 1-ийн
4, 38-ын 4-т зааснаар ЗДТГ-ын үйлчилгээг авна.
Хоринтавдугаар зүйл. ЗДТГ-аас хуралд үйлчлэх үйлчилгээ:
25.1. Хурлын болон тэргүүлэгчдийн тогтоол, бусад
шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж, явц, үр дүнд хяналт шинжилгээ үнэлгээ
хийж хуралдаанд оруулах
25.2. Хурлын Тэргүүлэгчид, хороод, төлөөлөгчийн шаардсан
мэдээ, судалгаа, тооцоог холбогдох хэлтэс албадаар гаргуулж өгөх.
25.3. Хурлын хороод, Тэргүүлэгчдийг ажиллах хугацаанд
ЗДТГ-ын хэлтэс, албадын ажилтнуудыг хамтран ажиллуулах.
25.4. Хуралдаанаар хэлэлцсэн асуудалд гаргасан засварыг
баримт бичгүүдэд хариуцлагатай хандаж бүрэн тусгах.
25.5. Хуралдаанаар хэлэлцэх асуудал, шийдвэрийн төсөл,
холбогдох материалыг Тэргүүлэгчдийн тоогоор олшруулж хуралдаанаас ажлын 5
хоногийн өмнө Ажлын албанд өгнө.
25.6. Шуудангийн үйлчилгээ үзүүлэх, Хурлын хороод, түр
хороо, ажлын хэсэг, Ажлын албаны ажилтнуудыг томилолтоор ажиллахад унаагаар
үйлчлэх.
25.7. ЗДТГ нь Хурал, Тэргүүлэгчдийн гадаад харилцааны
асуудлаар Тэргүүлэгчдийн ажлын албатай хамтарч баримт бичиг боловсруулах,
Хурлын шугамаар гадаад оронд айлчлах болон гадаадаас ирэх төлөөлөгчдийг хүлээн
авах бэлтгэл хангах, гадаадын зочин төлөөлөгчид үйлчлэх, Хурлын гадаад
харилцааны зардлыг аймгийн гадаад харилцааны төсөвт тусгах
25.8. Сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, ИТХТ-ийн
нарийн бичгийн дарга нарын сургалт семинарыг хамтран зохион байгуулах
25.9. Хурлын дарга, Тэргүүлэгчид хүсвэл Засаг даргын
зөвлөлийн хуралдааны материал, захирамжийг танилцуулах
Хоринзургаадугаар зүйл. Мэдээлэл сонсох, асуулга, асуулт
тавьж хариу авах:
26.1. Хуралдааны тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн явц,
биелэлт, аймгийн ажил амьдралтай чухал холбогдолтой асуудлаар чиг үүрэг бүхий
байгууллага, албан тушаалтны бэлтгэн Хуралдаанд оруулж байгаа асуудлыг мэдээлэл гэнэ.
26.2. Асуулга гэдэг нь Хурлын төлөөлөгч, Хурлын хороо,
нам, эвслийн бүлгээс Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль
ёсны ашиг сонирхлыг хамгаалах нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг
шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг дарга, түүний орлогч, ЗДТГ, Засаг даргын эрхлэх
асуудлын хүрээний газар, хэлтэс, албадын дарга, нутаг дэвсгэрийн байгууллагын
удирдлагад бичгээр хандсаныг хэлнэ.
26.3. Асуулга нь Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд
нийцсэн байна.
26.4. Асуулга тавьсан төлөөлөгч, Хурлын хороо, нам,
эвслийн бүлэг асуулгынхаа хариуг хэзээ сонсох талаарх саналаа Хуралдаан
даргалагчид ирүүлнэ. Хуралдаан асуулгыг зөвшөөрч хариу авах хугацаа заасан
тогтоол гаргана.
26.5. Засаг дарга асуулгын хариуг бичгээр өгөх бөгөөд
Хуралдаанд Засаг дарга сонсгоно.
26.6. Асуулгын хариутай холбогдуулж төлөөлөгч тухайн
сэдвээр тодруулан асууж болно.
26.7. Асуулга тавьсантай холбогдуулж Хуралдаанаас зохих
шийдвэр гаргах шаардлагатай гэж үзвэл уг асуудлаар ажлын хэсэг байгуулж
болно.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
Хориндолоодугаар зүйл. Аймгийн ИТХ-аас сум, багийн хуралд
арга зүйн туслалцаа үзүүлэх:
27.1. Сум, багийн хурлуудын үйл ажиллагаанд мэдээлэл арга
зүйн туслалцаа үзүүлнэ.
27.2. Сумдын Хурлын хуралдааны
баримт бичгийг аймгийн ИТХТ-ийн Ажлын алба, багийн ИНХ-ын хуралдааны баримт
бичгийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчид тухай бүр авч ХШҮ хийж
дүгнэлт, зөвлөмж боловсруулан Тэргүүлэгчдийн хуралд оруулж шийдвэрлүүлж
хүргүүлэх
27.3. Сум, багийн Хурлын сонгуультнуудын сургалт,
семинарыг төрөл бүрийн хэлбэрээр хийх
27.4. Сумын Хурлаас аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээр
шийдвэрлүүлэхээр тавьсан асуудлыг судлан шийдвэрлэх
27.5. Сум, багуудын хурлын ажилтай танилцаж арга зүйн
зөвлөмж өгч, эрх зүйн туслалцаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, сум, багийн
Хурлуудын туршлагыг харилцан солилцуулах
27.6. Сум, багийн Хурлын сонгуультнуудыг гарын авлага,
зөвлөмж, мэдээ, мэдээллээр хангах
27.7. Сумдын Хурлыг Монголын Нутгийн Удирдлагын Холбооны
үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах
27.8. Сумын ИТХ, БИНХ-ын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд
бодлого зохицуулалтын мэдээ мэдээллээр хангаж, санхүү материаллаг баазыг
бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
НАЙМДУГААР БҮЛЭГ
Хориннаймдугаар зүйл. Намууд, төрийн бус байгууллагуудтай
харилцах:
28.1. Хурал нь өөрийн бүрэн эрхэд хамаарах болон иргэдийн
эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой
асуудлыг шийдвэрлэхдээ аймагт ажилладаг улс төрийн нам, төрийн бус
байгууллагуудтай харилцан ажиллана.
28.2. Хурал нь улс төрийн намууд ТББ-уудтай байнга
мэдээлэл солилцоно.
28.3. Орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох,
шийдвэрийн биелэлт хангах талаар намууд, төрийн бус байгууллагуудаас гаргасан
санал санаачилгыг судлан үзэж шийдвэрлэнэ.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Хоринесдүгээр зүйл. Аймгийн иргэдийн дунд асуумж судалгаа
явуулах:
29.1. Хуралдаанаар хэлэлцүүлэх асуудалтай холбогдуулж
аймгийн иргэдийн дунд асуумж болон сэтгэл ханамжийн судалгаа явуулж болно.
29.2 Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
зорилгоор хуралдааныг нээлттэй хийж болно.
АРАВДУГААР БҮЛЭГ
Гучдугаар зүйл. Хүндэтгэлийн хуралдаан
30. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төр, засгийн
тэргүүн болон гадаадын өндөр дээд албан тушаалтны айлчлал, улс аймгийн түүхэн
тэмдэглэлт үйл явдалд зориулж хүндэтгэлийн хуралдаан хийж болно.
30.1. Хүндэтгэлийн хуралдаан хуралдуулах тухай шийдвэрийг
аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид гаргах бөгөөд тогтоолд уг хуралдааны зорилго, ач
холбогдлыг тодорхой заасан байна.
АЙМГИЙН ИТХ-ЫН
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА