Баянжаргалан суманд шинэ соёл, спортын төвийн барилгын ажлыг эхлүүлэхээр тус барилгын шав тавих ёслолд аймгийн ЗДТГ-ын ХОХБТХэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, НБХэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, БЗОСК-ийн захирал Д.Ганбаяр болон сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо. Баянжаргалан сумын хуучин соёлын төв нь 1963 онд баригдсан барилга бөгөөд уг барилгыг шинэчлэх зайлшгүй нөхцөл байдал тулгараад байсан юм. Шинэ соёл, спортын төвийн барилга нь улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах бөгөөд барилгын ажлыг “Их Даян бүүвэй” ХХК гүйцэтгэж, 2021 оны 8 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө.
Энэ бүрэн эрхийн хугацаанд Баянжаргалан суманд улс, аймаг, орон нутаг, төсөл хөтөлбөрөөр нийт 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдсэн бөгөөд томоохон ажлуудаас дурдвал сумын төвийг төвлөрсөн халаалтад холбож, 75 хүүхдийн ортой дотуур байр ашиглалтад оруулсан билээ.