ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БАЯНЧАНДМАНЬ СУМАНД ШИНЭ СОЁЛЫН ТӨВИЙН БАРИЛГЫН ШАВ ТАВИЛАА

2020-06-15

Төв аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Баянчандмань суманд шинэ Соёлын төвийн барилгын шав тавьж, ажлыг эхлүүллээ. Шав тавих ёслолын ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын НБХэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Баянчандмань сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл, барилгын гүйцэтгэгч “Мета менежмент” ХХК-ний хамт олон оролцлоо. Баянчандмань сумын хуучин Соёлын төв нь 1958 онд байгуулагдсан бөгөөд иргэд гар аргаар чулуу ашиглан барьж байжээ. Сүүлийн жилүүдэд Баянчандмань суманд нийгмийн салбарын барилга байгууламжууд шинэчлэгдэн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж ашиглалтад орсон бол энэ онд шинэ соёлын төвийн барилгын эхлэлийг тавьж, эрүүл мэндийн төвийг их засварт оруулах юм.
Баянчандмань сумын шинэ соёлын төвийн барилгын ажлыг 12 жилийн туршлагатай барилга угсралтын “Мета менежмент” ХХК гүйцэтгэнэ. Өвөрмөц, шинэлэг загвар бүхий уг барилга нь 30х18,5 хэмжээтэй бөгөөд улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр он дамжин баригдах юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%