ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЗААМАР СУМАНД 320 ХҮҮХДИЙН ШИНЭ СУРГУУЛИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2020-06-03

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2020 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд Заамар суманд 320 хүүхдийн шинэ сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ. Шав тавих ёслолд Аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг болон сумын удирдлагууд оролцлоо. Заамар сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1925 онд байгуулагдсан ууган сургуулиудын нэг юм. Тус сургууль нь 320 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд одоогоор 752 хүүхэд суралцаж байна. Иймд сургуулийн барилгын өргөтгөл шинэчлэлийг хийх хойшлуулашгүй нөхцөл байдал тулгараад байсан юм. Шинэ сургуулийн барилгын ажлыг манай аймгийн “Сутай мандах” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх 2021 оны 8 дугаар сард ашиглалт хүлээлгэн өгөх юм.
Энэ бүрэн эрхийн хугацаанд Улс, аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар Заамар суманд нийт 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байна. Тус суманд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлаас дурьдвал энэ онд шинэ сургуулийн барилга, өнгөрсөн 2019 онд Хайлааст багт Эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулсан юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 59
2 / 3%
3 / 5%
33 / 56%
1 / 2%
20 / 34%