ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН ГАРДУУЛЛАА

2020-05-26

Төв аймаг сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор техник, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэн ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн 2016-2019 онд 62 багийн эмч нарыг мотоциклоор, 22 сумын эрүүл мэндийн төвийг автомашины парк шинэчлэлд хамруулснаар нийт сумдын 88.5 хувийг түргэн тусламжийн авто машинтай болсон. Дээрх ажлын үргэлжлэл болгож аймгийн Засаг даргын захирамжаар Нэгдсэн эмнэлэгт орон нутгийн төсвийн 34 сая төгрөгийн өртөг бүхий шинэ түргэн тусламжийн автомашин авч өгснийг хүлээлгэн өглөө. 2020 он гарсаар Борнуур сумыг түргэн тусламжийн автомашинтай болгосон бөгөөд цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өнжүүл, Дэлгэрхаан, Бүрэн, Алтанбулаг сумдын түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлийг хийх юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%