ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ 7 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2020-05-14

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 7 дугаар хуралдаан 5-р сарын 14-ны өдөр буюу өнөөдөр хуралдлаа.
Тэргүүлэгчдийн 7 дугаар хуралдаанаар:-
1.Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын баримт бичгийн төслийг шаардлагын хэмжээнд боловсруулах, 2020 оны 07 дугаар сард багтаан Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхийг ажлын хэсгийн дарга даалган тус тогтоолын төслийг батлав.
2.Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдын хяналтын тоо батлах тухай асуудлыг хэлэлцээд Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг Засгийн газар жил бүр баталдаг. Цэрэг татлагын товчооны шийдвэр сум /баг/ -ын Засаг дарга, иргэдээс гаргасан санал хүсэлтийг хүлээн авч цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэний тооны дээд хязгаарыг тогтоож өгөх саналыг БХЯ-нд тавьж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 339 дугаар тогтоолоор тус аймагт цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах тооны дээд хязгаар 30 байхаар шийдвэрлэсний дагуу орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөний гамшиг, хөнөөх хэрэгслээс хамгаалах сумангийн томилгоот бүрэлдэхүүнийг нөхөн хангах, ой хээрийн түймэр гардаг сумдаас цэргийн дүйцүүлэх албанд татаж Батсүмбэр суманд байрлах гал унтраах ангийн материаллаг баазыг түшиглэн сургалтыг зохион явуулахаар шийдвэрлэсэн бөгөөд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах хүсэлтэй иргэдийн өргөдөлийг хүлээн авч Батсүмбэр суманд 10, Баянжаргалан 4, Зуунмод суманд 5, Жаргалант 3, Мөнгөнморьт 3, Эрдэнэсант суманд 5 иргэн буюу цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийг тоог 30-аар батлав.
3. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны I дүгээр улирлын тэмдэглэлээр өгсөн үүргийн хэрэгжилтийг хэлэлцээд хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.
4. “Дэлгэрэх арвайн тал” ХХК-н хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх тухай асуудлыг хэлэлцээд “Санал өгөх тухай” тогтоолыг батлав.
5. Бэлчээрийн газраас тариалангийн газарт шилжүүлэх санал уламжлах тухай асуудлыг хэлэлцээд Тэргүүлэгчдийн хуралдаанд дахин танилцуулахаар буцааж хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%