Тус хуралдаанаар:
– “Ковид-19 халдварын цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээний дадлага сургууль” дахь Төв аймгийн оролцоо, манай аймаг цар тахлын үеийн цагийн байдалд хэрхэн ажилласан тухай
– Байгууллага, аж ахуйн нэгж болон иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх
– Заамар сумын ЕБС-ийн дээврийн засварын асуудал, шаардлагатай зардал, төсөв болон гаргасан дүгнэлтийг хэлэлцэх
– ОБЕГ, УОК, Шуурхай штабаас ирүүлсэн албан бичгийн дагуу аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнд шүүх, прокурорын байгууллагыг оруулах талаар асуудлыг тус тус хэлэлцсэн байна.