ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО БАЙГУУЛАГДАН, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙНА

2020-05-07

Монгол улсын сонгуулийн ерөнхий хорооны 2020.04.14-ний хуралдааны үеэр баталсан журмын дагуу 2020 оны УИХ-ын сонгуулийг орон нутагт зохион байгуулах аймгийн хороог 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Аймгийн сонгуулийн хороог ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Ч.Жавзанпагма ахалж, нарийн бичгийн даргаар ЗДТГ-ын Нэгдсэн үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга С. Цогбаяр нар томилогдон ажиллаж байна.
Төв аймгийн сонгуулийн хороо нь 4-р сарын 14- нөөс хойш 2 удаагийн хуралдаан зохион байгуулсан бөгөөд эхний хуралдаанаар хуралдааны дэг болон, сонгуулийн хорооны гишүүдийн дотоод ёс зүйн дүрэм болон бусад холбогдох баримт бичгүүдтэй танилцсан бол удаах хуралдаанаар сонгуулийн тухай хуулийн 17-р зүйлийн 17.1д заасны дагуу сумдын сонгуулийн хороог байгуулах асуудлыг хэлэлцсэн юм. Сумын сонгуулийн хороог байгуулахдаа сумдын ИТХ-ын тэргүүлэгчдээс ирүүлсэн саналыг харгалзан хуульд заасны дагуу сонгуулийн хороонд ажиллах гэрчилгээтэй, төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн үйлчилгээний албан хаагчдаас бүрдсэн 5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар шийдвэрлэлээ. Одоогийн байдлаар Аймгийн сонгуулийн хороо нь сумдын сонгуулийн хороог мэргэжил арга зүйгээр зөвлөх, энэ үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, үйл явц зохион байгуулалтыг ханган ажиллаж байна. Мөн аймгийн сонгуулийн хорооны зүгээс сонгуулийн үеэр анхаарах чухал асуудал бол сонгуулийн сурталчилгаа байдаг бөгөөд сонгуулийн сурталчилгаатай холбоотой гомдол саналыг хуулийн байгууллагуудад хандан шийдвэрлүүлнэ. Сонгуулийн хороо нь энэ чиглэлд хяналт тавих үүргийг л гүйцэтгэх юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%