ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРООНЫ ГИШҮҮДИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2020-05-07

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож буй хөнгөлөлттэй зээлийн төслийг сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнд Төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг сонгох шалгаруулах ажлыг зохион байгуулж байгаа тул үндсэн шаардлагыг хангасан төлөөллийг оролцохыг урьж байна.
Төлөөлөл оролцуулах төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллага нь жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан байна.
Хорооны бүрэлдэхүүнд 4 төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оруулах бөгөөд төлөөлөл нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна:
1. Эдийн засаг, санхүү, бизнес, инженер, эрх зүйн чиглэлээр магистр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
2. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байсан эсхүл тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай;
3. Сүүлийн гурван жилд Төрийн албаны тухай хуулийн 11 дугаар зүйлд заасан албан тушаал хашиж байгаагүй;
4. Сантай бизнесийн холбоогүй;
5. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
6. Шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй байх.
Иймд дээрх шаардлагыг хангаж буй Төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагууд өөрсдийн төлөөллийг оролцуулах, хамтран ажиллах хүсэлтээ, холбогдох баримт бичиг, ажиллах хүний анкет, боловсролын дипломын хуулбар зэргийг бүрдүүлэн 2020 оны 05 дугаар 08-ны дотор Төв аймгийн хүнс хөдөө аж ахуйн газарт цаасаар болон khsihig8283@gmail.com имэйл хаягт ирүүлэхийг урьж байна. (Асууж тодруулах зүйл гарвал 80060880.99909795 дугаараас ЖДҮ хариуцсан мэргэжилтэн Ч.Хишиглхамтай холбогдоно уу)

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%