ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.БАТЖАРГАЛ АЛТАНБУЛАГ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2020-05-05

Хан-уул дүүргийн XIII дугаар хороо буюу Шувуун фабрикаас Төв аймгийн Алтанбулаг сум хүртэлх 13.7 км авто замын барилгын ажил явагдаж байна. Уг авто замын  ажил 2019 онд эхэлсэн бөгөөд он дамжин хийгдэж энэ оны 04 дүгээр сараас үргэлжлүүлж байгаа нь энэ юм. Одоогийн байдлаар авто замын ажил 80 гаруй хувьтай, далангийн ажил 90 хувьтай явагдаж байна.
Энэхүү зам нь ихээхэн онцлогтой. 33 ширхэг ус зайлуулах хоолойтой, байгалийн тогтоцын хувьд хадан хясаа, голын эргийн дагуу байрлалтай, хадан хясаатай, уулын гацааг тойрсон овоотой хясааг 5 метр ухаж тэгшитгэсэн ба хатуу материалын ухмал ихтэй гэдгийг албаныхан ярьж байсан юм. Энэ жил цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж замын барилгын ажил хугацааны хувьд бага зэрэг хойшилсон. Гэхдээ бид гэрээнд заасан хугацаанд авто замыг хүлээлгэн өгөх бүрэн боломжтой хэмээн замын ажлын гүйцэтгэгч “Ялгуусан” ХХК-ний зүгээс онцоллоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 59
2 / 3%
3 / 5%
33 / 56%
1 / 2%
20 / 34%