Сар бүр багийн иргэдтэй уулзалдах уулзалтыг зохион байгуулж байгаа билээ. Тус ажлын хүрээнд Аймгийн засаг даргын орлогч Ч.Сарангэрэл тэргүүтэй аймгийн удирдлагууд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10:00-13:00 цагийн хооронд багийн байранд ажиллана. Зуунмод сумын 6 багт нэгэн зэрэг зохион байгуулах бөгөөд иргэн та өөрийн амьдарч буй багийн байранд очиж аймгийн удирлагуудтай биечлэн уулзаж, тулгамдсан асуудлаа ярилцан хамтдаа шийдвэрлэх боломжтой юм. Та бүхнийг уулзалтад идэвхитэй оролцохыг уриалж байна.
ЗУУНМОД СУМЫН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТЫН ХУВААРЬ:
1. НОМТ 1 дүгээр багт: Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн П.Дэмчигжав, Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнхбадрал
2. Ланс 2 дугаар багт: Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн О.Энхзул Зуунмод сумын Засаг даргын орлогч дарга Г.Гантөгс
3. Баянхошуу 3 дугаар багт: Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ц.Ариунбаяр, Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Л.Цэрэнноров, Зуунмод сумын Хууль эрх зүйн мэргэжилтэн Д.Амартүвшин ХШҮДАХ мэргэжилтэн М.Шижирбаатар
4. Зүүндэлгэр 4 дүгээр багт: Аймгийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Магнайбаяр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Н.Батцэнгэл, Зуунмод сумын ЗДТГ-ын дарга Г.Батжаргал
5. Нацагдорж 5 дугаар багт: Аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Ч.Жавзанпагма, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Д.Бадамсүрэн, Зуунмод сумын ХАА-н тасгийн дарга Б.Батжаргал
6. Баруун Зуунмод 6 дугаар багт: Аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлстийн мэргэжилтэн Ж.Батчимэг, Зуунмод сумын ИТХ-ын дарга С.Өлзийдэлгэр нар ажиллана.
Хугацаа: 2020.04.30-ны өдрийн 10:00-13:00 цаг
Хаана: Багийн байранд