УИХ, ЗГ-ын гишүүн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр дэлхий нийтэд тархаад буй аюулт цар тахал COVID19 вирусийн дэгдэлтийг эх орондоо газар авахуулахгүй байх хамгийн найдвартай арга бол урьдчилан сэргийлэх явдал юм. Төв аймгийн хувьд олон улсын чанартай автозамуудаар холбогдсон. Нийслэл рүү орох, гарах бүх урсгал дайран өнгөрдөг учраас илүү сонор сэрэмжтэй хариуцлагатай ажиллахыг үүрэг болгов. Мөн аймгийн Онцгой комиссын ажилтан алба хаагчдын хэрэгцээнд зориулж 10 мянган ширхэг амны хаалтыг хандивласан юм.